Taehyung, 22/04/11

33 8 0
                                    

22 оны 4 сарын 11  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Би шүршдэг хар өнгийн будгаар зураас татав. Нарийхан царай. Үгсээ алдсан ам. Хуурай үс. Хоосон тайлбаргүй тэр зурааснуудаар би зүүдэндээ харсан тэр царайг саарал ханан дээр зурж эхлэнэ.  Одоо хүүхэн харааг нь зурах үлдэв. Би гар хүргэчихээд болин хойш нэг боллоо.

Бодол санаанд минь тэр царай маш тод байв. Хүүхэн хараа нь их тов тодорхой байх агаад биеийг минь арзайлгана. Би зүгээр л тэрийг нь яаж илэрхийлхээ мэдсэнгүй. Аз жаргал эсвэл гуниг гутрал шиг бүхий л сэтгэл хөдлөлүүд нь алга болсон тийм нүднүүд байсан юм. Ганцхан хайхрамжгүй байдал хүйтэн байдлыг л ардаа үлдээнэ. Маш олон өнгүүд байх ба нэг өнгө нь хагаралдсан байна. Нүднүүд нь юуг ч илтгэж хэлэхгүй ч бас бүгдийг хэлнэ. Би цацагч савыг нилээдгүй олон удаа зуурсан ч хүүхэн харааг нь зурж нэг л чадсангүй.

Seokjin ахыг сүүлд харсанаас хойш 2 жил өнгөрчээ. Түүнийг Америкруу явсан гэж сонссон ч тэрнээс өөр юуг ч би мэдсэнгүй. Түүний талаар зүүдэлсэн минь энэ анх удаагаа байсан юм. Заримдаа түүнийг яаж шуухан байгаа бол хэмээн гайхна. Ангийн өрөөнд болсон зүйлсийг эргэн бодно. Ах эрхлэгчрүү залгасан тэр үеийг. Түүний талаархи сайхан дурсамжууд бий бас миний ойлгоогүй ч зүйлс байгаа. Гэхдээ тэр хэзээ ч миний зүүдэнд гарч ирсэн шигээ тийм хүйтэн догшин байгаагүй юм.

Ханан дээрхи царайруу би ахин харлаа. Яаж ч харсан Seokjin ах байв. Гэхдээ миний мэддэг тэр ах биш байлаа. Гэнэтхэн яагаад би тэгж зүүдэлдэг байнаа? Сэтгэл түгшээсэн тийм зүүд байсан ба аймшигтай дүр зургууд ахин дахин гарч ирсэн. Ах ямар ч илэрхийлэлгүй царайгаар тэр бүх золгүй явдалуудыг харж байсан. Цацагч будагийг барьж байхын зэрэгцээ гар минь чичирэнэ. Зүүднээс үлдсэн жихүүдэс холойгоор минь ахин боох шиг санагдав. Холоос цагдаагийн дуут дохио сонстолоо.

HYYH NotesWhere stories live. Discover now