22 он 5 сарын 12 /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Би яаралтай үед хэрэглэх шатны хаалгийг онгойлгон доош гүйлээ. Зүрх минь юу юугүй дэлбэрэх гэж байгаа мэт л цохилж байв. Хонгилоор өнгрөхөд харагдсан царай яалтачгүй ээжийнх байсан. Намайг цахилгаан шатны хаалгаруу эргэхэд дотроос нь бөөгнөрсөн олон хүн гарч ирлээ. Хүмүүсийг холдуулах гэж түлхэхэд тэр цаана ээжийг яаралтай үед хэрэглэх шатруу орж байгааг олж харсан юм. Зогсолтгүйгүйгээр доош хэд хэдэн шатаар би уруудлаа.
Ээжээ! Тэр зогсчихов. Би урагш алхалаа. Тэр биеээ эргүүлэв. Би ахин нэг доош алхалаа. Ээжийн царай одоо л харагдаж эхлэв. Яг тэр үед миний өсгий шатны өнцөг дээр халтиран бие минь урагш налав. Унах талаар бодон нүдээ аньхад хэн нэгэн гараас минь барьчихлаа. Тэгсэний ачаар би тэнцвэрээ авж чадав. Эргэж хархад гайхширч сандарсан царайтай Jiminийг би олж харсан юм. Баярлалаа ч гэж хэлэхгүйгээр толгойгоо эргүүлэн хартал би нэг эмэгтэйг олж харав.
Тэр их гайхширсан харагдана. Түүний хажууд жаахан хүү том нүдээ анилзуулан надруу ширтэж байв. Ээж биш байж. Би түүнрүү юу ч хэлэхгүйгээр шатан дээр зогсон харна.
Тэр байдлаасаа гарах гэж юу хэлсэнээ би санахгүй байна. Jiminийг яаж яваад тэнд байсаныг ч асуусангүй. Жижиг зүйлүүдийг асуухад миний толгой учир нь олдохгүй зүйлсээр дүүрсэн байв. Тэр эмэгтэй миний ээж биш. Анхнаасаа л мэдэж байсан мэт. Цэнгэлдэх хүрээлэнд ганцаараа үлдсэнээс хойш 10 жил өнгөрчээ. Ээж одоо нас явчихсан, миний санаж байгаагаас өөр болчихсон нь гарцаагүй. Би ээжтэй уулзсан ч түүний царайг санахгүй байх. Үгүй ээ. Би түүний царайг одоо ч санахгүй байна.
Эргэж нэг хархад Jimin намайг чимээгүйхнээр дагаж байлаа. Ахлах сургуулийн үеэр түргэн тусламжын өрөөнд тусгаарлагдсаны дараа, Jimin тэр үеэс хойш эмнэлэгт байсанаа надад хэлэв. Эмнэлэгээс гарахыг хүсэхгүй байна уу гэж асуухад, хийж чадах зүйл түүнд байхгүйг нь би саналаа. Магадгүй Jimin над шиг дурсамжаа орхихгүйгээр түүндээ цоожлогдчихсон байх. Би Jiminрүү алхав.
"Jimin-ah эндээс гарцгаая".
(Note: Euphoria дээр Jimin гайхсан байдлаар Hoseokийг шатнаас татан Hoseok нүдээ анисан байдаг)
YOU ARE READING
HYYH Notes
De Todo"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever