22 оны 4 сарын 11 (LY TEAR R VER) /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Машин чирхарсаар яаж ийгээд зогсоно. Бодол дундаа гүн автчихсан байсан учир гэрэл солигдсоныг ч би анзаарсангүй. Танил дүрэмт хувцас өмссөн сурагчид зам хөндлөн гаран цонхны цаадах намайг харцгаана. Хүчилж инээн толгойгоо би бөхийлгөв. Юу хийх ёстойгоо би мэдэж байв. Гэсэн ч энэ нь намайг айхгүй байгаа гэж байгаа юм биш. Үнэхээр би энэ бүх золгүй байдал, өвдөлтөө эцэслэж чадах болов уу? Амжилтанд ч хүрж чадахгүй байхад нэг л бүтэлгүйтэлээ давтах хэрэг юу байна? Би бууж өгөх ёстой юм болов уу? Бидний аз жаргал зүгээр л утга учиргүй найдвар юм гэж үү? Энэ мэтчилэн олон бодол толгойд эргэлдэнэ.
Өөрөө ч мэдэлгүйгээр би шатаахуун түгээх газрын замруу орсон байлаа. Тэгээд Namjoonийг хэдэн машинууд дүүргэж байхыг олж харав. Гүн гэгч нь амьсгаа аваад удаанаар гаргалаа. Би Yoongi, Hoseok, Jimin, Taehyung, Jungkook гээд бүгдэнгийнх нь царайг дурсалаа. Эгнээгээ өөрчилөөд шатахуун түгээх газарлуу оров. Ганцхан %ийн боломж байсан ч би бууж өгөхгүй.
Цонхныхоо цаанаас би Namjoonийг нааш ирж байгааг харлаа. Би машиныхаа цонхыг буулган "Удаан уулзсангүй шүү!" гэж хэлэв.
YOU ARE READING
HYYH Notes
De Todo"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever