22 оны 4 сарын 11 (LY HER L,V,E VER) /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Эцэст нь бүх зүйлс миний хүссэнээр болов.
Гудамжинд хэдэн танхай хүмүүстэй тааран тэд албаар миний мөрийг мөрлөн зөрнө. Дараа нь тэд намайг хүчтэйгээр цохив. Тэд цохиулж байгаа намайг инээж байгааг харчихаад солиотой эсэхийг минь асуун улам хүчтэй цохисоор. Би хураагддаг хаалганы өмнө налан суугаад яг над шиг харагдаж буй өвсийг олж харлаа. Салхинд үлээгдэн унасан байв. Яг л над шиг. Уйлах гэж байгаа мэт санагдасан ч би дахин инээлээ.Нүдээ анихад , хойд аав ханиалгаж, хойд ах маань хажууд нь инээж байгаа харагдалаа. Хойд аавын хамаатан садангууд нь хаашаа ч юм харан утгагүй зүйлсийн талаар ярьцгаана. Тэдний урд ээж минь зогсон тэдний үгийг л зөвхөн сонсож тэдний хий гэснийг нь хийж байлаа. Шалнаас дэгдэж боссон тоос намайг найтаалгуулхад цээж их хөндүүрлэн өвдөнө. Яг л хутгаар цээжээ сүлбүүлчихсэн мэт. Би нэгэн барилгийн дээвэр дээр гарлаа. Хот тэр чигээрээ харанхуйд залгиулсан харагдана. Дээвэрийн өндөрлөг дээр гаран хашлагыг даваад гараа алдалан зогсов. Миний хөл чичирэн тэнцвэрээ алдах дөхнө. Хэрэв би ахиад нэг л алхах юм бол би үхнэ тийм үү? Хэрэв би үхэх юм бол энэ бүх зүйлс дуусгавар болох болно. Намайг байхгүй болоход хэн ч гуниглахгүй.
(Note: I Need You дээр гудамжинд Jungkook зодуулж байгаа харагддаг. Мөн Euphoria дээр тэр барилгын дээр зогсон гараа алдалсан байдаг)
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever