Namjoon, 22/06/30

52 13 0
                                    

22 оны 6 сарын 30  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Би толинд тусах өөрлүүгээ бага зэрэг хачинаар харна. Гар минь өөрийгөө удирдах мэт хаалганы онгойх товчилуурыг дарав.

Иймэрхүү мөчүүд байлаа. Анх удаагаа байтал олон дахин удаа давтагдсан мэт санагдах тийм мөчүүд. Хаагдаж байсан левтний хаалга ахин нээгдэж олон хүмүүс шахалдасаар орж ирэв.

Тэдний дундаас шар эрзээнээр үсээ боосон хүн анхаарлыг минь татна. Тэр хүнийг тэнд байгааг мэдээд би онгойх товчилуурыг дарсан юм биш ч түүнийг эргэлзээгүйгээр энд байх ёстой гэдгийг би мэдэж байлаа. Би арагшаа нэг нэг алхамаар ухрав. Толгой минь левтний хүйтэн хананд цохигдон толгойгоо өргөтөл шар эрзээнэн боолт нүдэнд минь тусав.

Хүний нуруу олон түүхийг үгүүлнэ.
Гэвч би цөөн хэдийнх нь түүхийг л ойлгов. Заримынхийг нь би тааварлаж болхоор байсан ч заримынх нь ойлгогдхооргүй бас мартагдсан нь байв. Ганц нуруунаас нь л бүгдийг нь уншиж чадвал тэр хүний талаар үнэхээрийн ойлгож чадна гэх бодол гэнэт төрлөө. Тэгвэл миний нурууг хараад л намайг мэдэх хүн бас байна байх? Толгойгоо өргөөд хартал бидний харц толинд тулгарав.
Тэр миний харцнаас бултчихлаа.

Иймэрхүү мөчүүд олон тохиолдоно. Ахин толгойгоо өргөн хартал өөрийнхөө царайг л би олж харав. Өөрийнхөө нурууг харж чадсангүй.

HYYH NotesWhere stories live. Discover now