Seokjin, 22/04/11

134 27 0
                                    

22 оны 4 сарын 11 (LY ANSWER F VER)  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Нүдээ нээхэд ахин 4 сарын 11н болж байв. Нарны гэрэл онгорхой хөшгиний завсараар орж ирнэ. Орноос босход толгой аймшигтаагаар эргэн ахин нүдээ аних хэрэг болов. Нүдээ аньхад эргэн тойронх бүхэлдээ улаарж Taehyung бодолд орж ирлээ. Тэр далайн эргийн ажиглах тавцан дээр ганцаарханаа зогсож байсан юм. Тэр бүхэн 5 сарын 22нд болсон. Өнгөрсөнд хэдийн болоод өнгөрчихсөн зүйл бас ирээдүйд ч мөн адил болж магадгүй зүйл байлаа. Бүх зүйл шийдэгдчихлээ гэж бодтол л энэ бүгд тохиолдсон юм.

Taehyungийг тавцанруу авирж байхад нар жаргаж байсан юм. Тэнгэр цэнхэр хэвээрэй байсан ч гүн улаан өнгө хамт ууссан байлаа Толгойгоо өргөхдөө би Taehyungийг олж харав. Тэр тавцан дээр гарчихаад хэсэг бидэнрүү доош харлаа. Тэгээд тэр үсэрчихэв. Яг л шувуу мэт түүнд далавч байгаа мэт тэр огцом үсрэв. Тэр хэсэг агаар дээр гацчихсан мэт санагдалаа. Толь хагарч, онгорхой цонхоор хүйтэн агаар үлээхэд ямар нэг зүйл намайг эзэмдэн авав.

Тэгээд ахин нүдээ нээхэд өнөөдөр 4 сарын 11н болж байлаа.

HYYH NotesWhere stories live. Discover now