Seokjin, 22/04/11

289 35 1
                                    

22 оны 4 сарын 11 (LY HER E VER)  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Би далайд ганцаараа ирлээ. Камераар далай цэнхэртэн , нар далай хоёр тэврэврэлдэж байгаа мэт харагдана. Нарны гэрэл далайд дээр тусаж байгаа нь, салхи модод дунд үлээлгэх нь өмнөхтэй яг ижил байлаа. Өөрчлөгдсөн зүйл нь гэвэл би л байна. Унтараах товчилуурыг дарахад гэнэт 2 жил 10 сарын өмнөх (Note: Yoongi, 19/06/12 тэмдэглэл) тэр мөчийг би эргэн санав. Бид бүгд далайн эрэг дээр хамтдаа сууж байсансан. Хэдий ядарч, туйлдсан ч үргэлж хамтдаа байдаг байсансан. Хурдасгуур дээрээ гишгэж машинаа барисаар түнэл, шатахуун түгээх газарын хажуугаар өнгөрөв . Сургуулийнхаа хажууд очин зогсож цонхоо доош буулгалаа. Хаварын орой байсан тул халуун агаар үлээж, сакура цэцэгс унана. Сургуулиа өнгөрөөгөөд, хэд хэдэн огтолсон замаар өнгөрөж, зүүн эргэн бас баруун эргэлээ. Гэтэл би Намжүүний ажилладаг шатахууны газарт гэрэл олж харав.

HYYH NotesWhere stories live. Discover now