Taehyung, 22/07/24

29 1 0
                                    

22 оны 7 сарын 24   /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/

Би гурав дөрвөөр нь алгасан шатаар өгссөн. Архины шил энэ тэрүүгээр өнхөрч, аяга тавагнууд шалаар нэг тарчихсан байлаа. Аав нэг буланд толгойгоо гудайлгачихсэн сууж байсан. Эгч маань намайг ам ч нээгээгүй байхад миний бодож байгаа зүйл биш гэсэн. "Аавын хэтэрхий чанга байсан, тэгээд хэн нэгэн нь биднийг зодож байна гэж бодоод цагдаа дуудсан байх."

Тэгтэл цагдаагийн ажилтан нүдэнд харагдсан. Хөрш айлын эмэгтэйчүүд хаалган дээр цугларан шогширч байгаад явцгаасан. Эгч маань цагдаагийн ажилчидруу уучлалт гуйн бөхөлзсөөр байсан. "Юу ч эвдэж хэмхэрээгүй бас хэн ч гэмтэж бэртээгүй." Надад тэр нөхцөл байдлаас ичээд байх зүйл байгаагүй. Аавын уух зуршил аль хэдийнээ хөршүүдийн ярианы сэдэв болчихсон байсан ч би харцаа өөр чигт чиглүүлсэн. Аав унтчихсан байх шиг харагдсан. Түүний царай нь барилга дээр өдөр бүр ажилладаг ажилчин шиг наранд түлэгдэж бас сахаландаа баригдчихсан байсан. Тэр өмнөхөөсөө ч их цагаан үстэй болчихсон байлаа. Би түүний аман дахь шүлс бас хэлийг нь харж байсан.

Би аавыгаа зүүдэндээ алдаг байсан. Нэг удаа, бодит амьдрал дээр бараг л дүрэх шахсан. Магадгүй тэр үеэс л эхэлсэн байх. Би түүнийг өрөвдөж эхэлсэн. Би түүнийг өрөвдөх өөрийгөө үзэн ядсан. Тийм хүн эцэг гэж нэрлэгдэж болох уу? Тэр эцэг байхад тохирох нэгэн байгаагүй.

Хэн нэгэн мөрөн дээр минь хүрэхэд би эргэж харан танил царай олж харсан. Гэрлүү минь хэдэн удаа илгээгдэж байсан цагдаагийн ажилтан байсан. Би бас граффити зурж байхдаа баригдан хэдэн удаа цагдаагийн газарт очихдоо түүнийг харж байсан. Би зүгээр л толгойгоо гудайлгасан. "Намайг уучлаарай." гэсэн дохио л байсан. Тэднийг ямар ч хэрэггүй энэ хүртэл ирсэнд нь бас би ямар царайны хувирал гаргахаа мэдэхгүй болохоор тэгсэн. "Танай хөршүүд та хоёрт их санаа зовдог байх. Энэ талаар мэдээллэсэн эмэгтэй ерөөсөө ч ууртай сонсогдоогүй зүгээр л хэн нэгнийг нь гэмтэхээс өмнө хурдан ирэхийг л хүсэж байсан. Дараа нь түүнийг олоод талархсанаа хэлээрэй." гэхэд би түүнээс тэр эмэгтэй хоолой өргөн баргил байсан уу гэж асуусан. Тэр сайн санахгүй байсан ч тийм байх. Өөр цагдаагийн ажилтантай яриж байсан эгч минь толгойгоо эргүүлэн надруу харсан.

"Ээжтэй холбоотой байгаа юу?" гэж бүх хүмүүсийг явсаны дараа түүнээс асуусан. Тэр шалан дээр тараагаад хаячихсан шил болон тавагнуудыг цэвэрлэж харин би хана налан сууж байлаа. Аав тэр эвгүй байрлалдаа унтсан хэвээрээ л байсан. Нар аль хэдийнээ жаргаж, аавын толгойн дээр байх цонх харанхуй болсон байлаа.

HYYH NotesWhere stories live. Discover now