Jungkook, 22/08/03

24 0 0
                                    

22 оны 8 сарын 3 /Орчуулгийг хийсэн: Дрийм/

"Яагаад тэднийг алахгүй байгаа юм бэ?" Хэн нэгний яааран хашгирах чимээнд би бодолоосоо салав. Дэлгэцэн дээр бууддаг тоглоом явагдаж байлаа. Чихэвчээр багийн гишүүн "Дайснууд ирж байна!" гэж хашгирав. Би mouseаа барьж аваад тэдэнрүү галзуу мэт буудлаа. Нэг буудхад өрчсөлдөгчид яг л агаарт тэнцвэрээ ололгүй унаж байгаа хүүхэлдэй мэт ар араасаа унацгаана. Би mouseаа ашиглан газрын зургийг харав. Газрын зураг дээр төмөр зам сунан гарч ирнэ. Том чингэлэгнүүд төмөр замын өмнүүр тарсан байлаа. Надад яг л Songjuгийн буудал болон чингэлэгний тосгонруу харж байгаа мэт санагдав.

Би зэвсэгээ зогсолтгүй буудаж чадах автомат буугаар солив. Холоос хар өнгийн bandana зүүсэн дайсан гарч ирэв. Буугуу чиглүүлж байхдаа хэсэгхэн зуур тэр хүнийг мэддэг юм шиг надад санагдалаа. Дайсан нэг буудалтаар унав. Азналгүйгээр би ар араасаа гарч ирэх дайснуудруу үргэлжилүүлэн галлав. Өөрөө ч мэдэлгүй би ах нарын талаар бодлоо. Би инээлээ. Одоо бодохнээ тэд ах нарыг санагдуулж байв. Би урагшилан бүгдийг нь унагааж орхив. Чингэлэгнээс өрсөлдөгчийг гарч ирхийг хараад би нэн даруй буудав. Газар унасан өрсөлдөгчрүү би хэсэг харлаа. Namjoon ах мөн эсэхд би гайхаж байхдаа мөрөндөө буудуулчихав.

Mouseаа чирэн үзэгдэх байдлаа өөрчилхөд гарандаа буутай дайсаныг би олж харлаа. Seokjin ах байв. Тэр даруй дайсагнал миний дотор буцлаж эхлэв.

HYYH NotesWhere stories live. Discover now