Jimin, 22/07/03

16 1 0
                                    

22 оны 7 сарын 3  /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/

Хусок хён Жонгүкрүү очисоноос хойш ууртай байсан. Хэрвээ бид долоог "бид" гэж үнэхээр холбож байсан нэгэн гэвэл Хусок хён байсан. Тэр "биднийг" яг л хамгаалалт шиг хааж хамгаалж байсан. Гэхдээ тэр бидний өмнө харагддаг шигээ үргэлж дотроо гэгээлэг бас хөгжилтэй нэгэн байгаагүй. Хариуцлага гэх зүйлтэй ойролцоо байсан. Тэр ойр хавьдаа байгаа хүмүүсийн өвчин шаналалыг зөнгөөрөө мэддэг байсан ч сайн тэсвэрлэж чаддаггүй байсан. Тийм болохоор л тэр зөнгөөрөө байдгаасаа илүү хөгжилтэй байх гэж царайлдаг байсан.

Өнөөдөр ч гэсэн Хусок хён бэлтгэлийн өрөөний буланд удаан сууж байсанаа юу ч хэлэлгүй явчихсан. Би далайгаас ирсэнийхээ дараахан шууд л Just Dance-д нэгдэж бүжиглэхийг сурч эхэлсэн. Хусок хён надад боломж олгосон. Би эмнэлэгт хэтэрхий их цагийг өнгөрөөсөн болохоор шинэ хүмүүстэй танилцахдаа болхи байсан. Тэр шинэ бүжгийн хамтрагч ч гэсэн авчирсан. Тэр асрамжын газарт байхдаа түүнтэй танилцаж байсан найз нь байсан.

Түүний сэтгэл санаа нь тавгүй байхад намайг инээлгэдэг ганц хүн тэр байсан. Хёны утасруу харж байхдаа тэр ямар нэгэн зүйл бувтанахад Хусок хён инээсэн. "Чи инээчихлээ. Чи инээчихлээ." Тэр түүгээр тоглоом хийж байсан. Хусок хён толгойгоо эргүүлэн боль гэж хэсэн. Тэр дахиад л инээсэн.

Намайг хөгжим унтраахад бэлтгэлийн өрөө гэрэлийн хурдаар чимээгүй болсон. Би зүгээр л тэндээ шалан дээр хэвтсэн. Би жоохон байхдаа бүжиглэх дуртай байсан. Би их бүжиглэж бас заримдаа магтуулдаг байсан. Гэсэн ч эмнэлэгийн өрөө бүжиглэхэд сайхан газар байгаагүй. Эмнэлэгт хэвтэж бас сургуульдаа явахдаа би ангийнхнийхаа харцнаас зугтаж гудайж явдаг байсан. Хэсэг хугацааны дараа, бие минь үнэхээр хөшчихсөн санагдсан. Би Хусок хёны амархан хийж байгаа хөдөлгөөнүүдийг хийж чадахгүй байсан. Бүгдийг нь явчихсаны дараа, бэлтгэлээ хийхээс өөр надад хийж чадах зүйл байгаагүй.

Би өмнө нь утаснаасаа харж сурсан бүжгийн хөдөлгөөнүүдийн бичлэгийг дахин дахин үзсэн. Бичлэгэнд Хусок хёны хөдөлгөөнүүд чөлөөтэй бас нарийн алдаа мадаггүй байсан. Би тэрийг хэдэн жилийн хөдөлмөр бас над шиг анхлан суралцагч тийм түвшинд хүрэхэд цаг хугацаа их орно гэдгийг мэдэж байсан. Зүгээр л хүсэж байсан. Би яаж ч чадахгүй чангаар санаа алдсаар л байсан.

Би далайн эргийг орхиж ирсэн өдөр ганцаархнаа "эцэг эхийнхээ" байшинлуу явсан. Гэрэлтэй цонхруу хараад "Энэ газар манай гэр байсан билүү?" гэж бодсон. Би урд хаалганы хонхыг дарсан. Онгойх хүртэл хэсэг хугацаа болсон. Би цахилгаан шатанд суун 17-н давхарт буусан. Хаалга нээлттэй байсан ч хэн ч надтай мэндлэхээр гарч ирээгүй.

Эцэг эх маань зочны өрөөндөө зурагтан дээр хар цагаан кино үзэн сууж байсан. Хэсэг эргэлзсэнийхээ дараа би "Би буцаж эмнэлэгрүү явмааргүй байна." гэж хэлсэн. "Санаа зоволтгүй. Би болчимгүй зүйл хийхгүй. Гэхдээ би тийшээгээ буцаж явахгүй." гэхэд ээж "Хаана байсан юм?" гэж асуусан. "Найзуудтайгаа." "Найзууд гэнээ? Усанд орчихоод явж унт. Бид нар чамайг яах талаар дараа нь бодох болно." гэж аав таслан хэлсэн.

Би мэхийн ёсолчихоод хонгилоор өрөөрүүгээ явсан. Хаалгаа хаачихаад би доош суусан. "Бид нар чамайг яах талаар дараа нь бодох болно." гэх аавын хоолой чихэнд хангинасаар байлаа. Би тэр шөнө бараг унтаагүй. Оронд нь би хоёр шийдвэр бодож олсон. Би өөрийнхөө юу хийж чадахыг олж нээх болно. Бас би тэр зүйлдээ сайн гэдгээ батлан харуулах болно.

Би босоод тольны өмнө очиж зогссон. Эргэлтүүдийг нилээн сайн дууриаж байсан ч хөл минь орооцолдсоор байсан. Би алдаа гаргасаар л байсан. Би дараагийн өдөр нь шинэ хамтрагчтайгаа бүжиглэх ёстой байсан, бас би түүнийг гайхшруулахыг хүсэж байсан. Би "муугүй шүү." гэж сонсохын оронд ижилхэн хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн.

HYYH NotesWhere stories live. Discover now