Jimin, 22/07/03

163 21 0
                                    

22 оны 7 сарын 3  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Эцэст нь би шалан дээр тэрийн хэвтэлээ.
Хөгжимийг унтраахад миний эргэн тойрон тэр даяараа анир чимээгүй болчихов. Өөрийнхөө амьсгал, зүрхнийхээ цохилтоос өөр юу ч олж сонссонгүй.

Утасаа гаргаж ирэн өглөө сурсан бүжигийнхээ бичлэгийг тоглууллаа.

Өнөө өглөө ахын хөдөлгөөн зөөлөн бас их нягт нарийн байсан.
Тэр хөдөлгөөн тоолж барамгүй цаг, хөлс, бэлтгэлийн үр дүн байсан юм.

Би түүний хажууд хаана нь ч хүрэхгүй учир үнэхээр атаархдаг байлаа.
Гэхдээ ойлгох, итгэж найдах хоёр тэс ондоо зүйл. Тиймээс би байн байн санаа алддаг.

Гэнэтхэн би ахин босов.
Би түүний хийж байсан шиг дууриасан ч миний хөлийн хөдөлгөөн ээдэрсээр л байлаа.
Шилждэг байрлалд бидний урсгалаа тааруулах хэрэгтэй хэсэгт би алдаа гаргасаар л байв.
Тиймээс бид маргааш ахин оролдохоор шийдсэн ч тэр хүртэл би өөрийгөө сүрхий гэдгээ харуулахыг хүслээ.
Тоглоомоор магтуулахын оронд
"Миний хүлээж байснаас ч илүү дээр болжээ" гэж магтуулмаар байна.

Би ахад чухал, нэн тэнцүү бас түүний амьсгалтай зэрэгцэж чадах тийм л хамтрагчаар танигдахыг хүсэж байна.

HYYH NotesWhere stories live. Discover now