Yoongi, 22/05/02

46 7 0
                                    

22 оны 5 сарын 2  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Тэд надад сорив хэсэгтээ л байна гэж хэлсэн. Тэд намайг цаг хугацаа өнгөрөхийн хэрээр аажмаар эдгэрнэ гэж хэлсэн. Гэвч хамрах хүрээ нь хязгаарлагдмал байв. Гагцхүү би эмчилгээгээ тасралтгүй авсаар байвал л сайжрахаар байлаа. Эмнэлэгт хэвтсэний дараа 3 дах хоногт эмч марлийг минь авч галын дараа зүүн гаран дээр минь үлдсэн тэмдэгийг ил болгов. Дэндүү хүрэн улаан нь бараг л хар өнгийнх гэмээр байлаа. Миний бие байсан ч миний бие мэт санагдсангүй. Танил бус. Асаагуурыг унагаахдаа би энэнээс ч илүү зүйлд бэлэн байсан даг. Гэвч иймхэн сорив авсан нь эсрэг тэсрэг санагдав.

"Жоохон өвдөх байх шүү." Боолтыг минь өөрчилж байхад соривноос минь цус урсаж эхлэв. Цус цагаан марлийг нэвтлэн будах нь яг л галын дөл шиг санагдалаа. Яг л тэр өдрийн час улаан галын дөл шиг. Янгинах нь яг л намайг залгих гэхээр заяагдсан мэт. Би тэсэх гэж оролдсон ч янгиналт алга болчихов. Эмч цусыг сайн тэмдэг гэлээ. Үхэжсэн арьсан доогуур шинэ арьс ургаж байгаагийн дохио гэв. Хэдий өвдөж байсан ч би яаж ч чадалгүй инэлээ. Яагаад шинэ зүйлс үхлийн дараачаар л гарч ирдэг юм бол? Тэгхэд би үхчихсэн байсан бол ямар байх байсан бол? Тэгж байж л юмсийг шинээр эхлүүлэх байсан болов уу?

Би гарлуугаа доош харав. Цус шинэ марлийг нэвчисэн байлаа. Би тэр цусны толбыг гал хэмээв харин эмч үүнийг нөхөн сэргэлт гэв. Чухам хэнийх нь үг зөв байв?

HYYH NotesWhere stories live. Discover now