Hoseok, 22/05/16

22 3 0
                                    

22 оны 5 сарын 16   /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/

Би гэртээ байхдаа хамгийн шудрагаараа байдаг байх. Заримдаа би хоолойныхоо угаас хашгирч бас цонхон дээрээ дуулдаг байсан. Заримдаа би хөгжим тавьж яг л галзуу мэт бүжиглэдэг байсан. Бас заримдаа би шөнөөр уйлж сэрдэг байсан. Тэгэх бүртээ би зүгээр л тааз ширтэн хэвтдэг байлаа. Гэхдээ би хэзээ ч гэртээ байхдаа наркоплипсигээр ухаан алдан унаж байгаагүй.

Жимин эмнэлэгээс гарсаныхаа дараа гэрлүүгээ буцаж очоогүй. Тэр манай гэрлүү ирсэн харин одоо тэр дээврийн хамгаалалтын төмөр хашааг налан доош хотруу харж байлаа. Тэр магадгүй яг л над шиг бидний сурч байсан сургууль, Хоёр Одтой Бургер, болон зам даган байрласан өөрчлөгдөж байгаа хаягнуудын гэрэлийг харж байсан байх. Тэр магадгүй өөрийнхөө гэрийг хайж байсан байх. Хүн болгон л ямар нэгэн өндөрлөг газарт гарахаараа эсвэл том газрын зураг дэлгэхээрээ гэрээ хайдаг.

Би яагаад түүнийг гэрлүүгээ хариагүйг нь асуух гэж байсан. Гэхдээ больчихсон. Түүний толгой нь замбараагүй бодлоор дүүрч бүр ч тэрийгээ хүндрүүлэхийг хүсэхгүй байх. Тэрнээс гадна, би тэр өдөр түргэн тусламжын өрөөнд Жиминий ээжийг хэрхэн хариу үйлдэл үзүүлж байсанаас нь яагаад гэдгийг тааварлаж болохоор байсан. Үнэндээ би найзуудаасаа асуулт цөөхөн асуудаг байсан. Би тэдэнд эвгүй санагдуулахыг хүсээгүй. Эсвэл тэд миний асуултыг магадгүй хэрэгт дуртай бас ядаргаатай гэж бодох байсан байх.

Үнэндээ бол би тэднийг манай хоолны газарын хажуугаар өнгөрөхөд хаашаа явж байгааг нь үргэлж сониучирхдаг байсан. Гэхдээ л би хэзээ ч гүйж гараад тэднээс асууж байгаагүй. Жонгүк тэр шарх сорвитойгоороо хаашаа явж байсан юм бол? Юнги хёны ажлын өрөө тэр зүгт байсан билүү? Яагаад Намжүүн сургуулиа орхисон юм бол? Тэхён хаана анх граффити зурахыг сурсан юм бол? Бодоод байхад би тэдний талаар тийм ч ихийг мэддэггүй байсан.

Би Жиминрүү ойртон "Олчихсон уу?" гэж асуусан. "Юуг олно гэж?" Жимин гайхсан байртай сонсогдсон. "Гэрээ," гэхэд Жимин толгой дохисон. Би төмөр замаас цаана байрлах газарлуу заан "Би яг тэнд байгаа асрамжийн газар өссөн." гэж хэлсэн. "Намжүүний ажилладаг шатахуун түгээгүүрээс тэр голын зүгт ард нь байх супермаркетыг харж байна уу? Тэрний ард нь байгаа хошоонгор навчны хэлбэртэй неон самбарыг харж байна уу? Тэр асрамжын газар тэр неон самбарын зүүн талд нь байгаа. Би тэнд арваас олон жил амьдарсан." гэхэд Жиминий нүд нь яагаад би түүнд тэр бүгдийг хэлээд байгаа юм бол гэдгийг гайхаж байх шиг харагдсан. Найзууд минь бүгдээрээ намайг асрамжийн газарт өссөн гэдгийг мэдэж байсан. Би тэрийг гэрээ гэж боддог байсан. Би өөрийн бодолдоо тэгж бодох гэж хүчилж байгаагүй. Би үнэхээр тэрийг гэр минь байсан гэдэгт итгэдэг байсан. Ээж байхгүй гэр.

"Надад хэлэх зүйл байна." Миний худлаа яриж байсан зүйл. "Миний наркоплипси хуурамч байсаныг." Тэр яагаад би бусдаасаа юу ч асууж чаддаггүй байсан шалтгаан нь байх. Тэднийг шархлуулна гэдгээс айсандаа байгаагүй. Би худлаа хэлсэн болохоор, шудрага байх зориг надад байгаагүй болохоор тэр байх. Би тэрийг хүлээн зөвшөөрөх юм бол "Ээж." гэж дуудах хүн зөвхөн асрамжын газарт ч биш энэ дэлхийд тэр чигт нь байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байсан болохоор тэр. Тийм болохоор л би тэднээс тэдний асуудлуудынх нь талаар асуугаагүй байх.

Жимин мэдрэмжээ нуухдаа сайн байгаагүй. Түүний гайхсан төрх өөрийг нь илэрхийлж байсан. Би түүнээс яаж уучлалт гуйхаа мэдээгүй. Жимин надад олон удаа зовлон шаналалаа харуулж байсан. Тэр магадгүй энэ бүгдийг мэдээд уйлах байсан байх. "Би албаар тэгээгүй юм шүү. Би зүгээр л зүгээр болох зам байсаныг үл тоосон байх. Үүнийг утгагүй гэдгийг нь мэдэж байна. Би энийг тодорхой тайлбарлаж чадахгүй байна."

"Тэгвэл, та одоо зүгээр үү?" гэж хэсэг чимээгүй сонсож байсан Жимин надруу толгойгоо эргүүлэн хараад асуусан. Би одоо зүгээр үү? гэж өөрөөсөө асуусан. Жимин надруу харсаар л байсан. Тэр намайг зэмлэж эсвэл өрөвдөө ч үгүй байсан. Би доор байрлах тодоор гэрэлтэх хотруу харсан. "Би мэдэхгүй байна. Цаг хугацаа өнгөрөхөд л бид олж мэдэж чадах байх. Би тэсэн ядан хүлээж байна. Чи тэгэхгүй байна гэж үү?" гэхэд Жимин инээсэн. Би ч гэсэн инээсэн.

HYYH NotesWhere stories live. Discover now