22 оны 5 сарын 22 /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/
Би тэр бүх зүйлийг өмнө нь харсан. Хэтэрхий тод бодитой санагдсан зүүдэндээ би тэр далайг, өөрсдийгөө, бас тэр ажиглалтын цэгийг харсан. Би зүүднийхээ төгсгөлд ажиглалтын цэг дээр гаран зогссон. Бүгдээрээ надруу харж байсан. Тэд нар хол байсан болохоор царайнууд нь харахад хэцүү байсан. Гэсэн ч би тэдэнлүү инээмсэглэсэн. Яг л би тэднээс салах ёс хийхийг гуйж байгаа шиг л. Тэгээд би үсэрсэн.
"Сеокжин хён?" гэх Жонгүкийн хэлэхийг сонсоод толгойгоо эргүүлэн Сеокжин хёныг ажиглалтын цэгрүү авирч байхыг нь харсан. Хамгийн дээр нь гараад тэр биеэрээ бидэнлүү эргэсэн. Тэр бидний зургийг авах гэж байх шиг байсан. Бусад маань түүнлүү далласан ч би чадаагүй. Яг л миний зүүдний сүүлийн дүр зураг шиг байсан. Ганцхан зүйл өөр байсан нь би биш Сеокжин хён тэр дээр байсан.
Яг тэр үед, газар хөл доор минь алга болж харин бие минь агаарт хөөрөх шиг санагдсан. Намайг нүдээ чанга анихад бие минь гэнэтхэн тэр газарлуу унах байх гэж би айсан. Би гараа атгаагүй байсан ч алган дээрх шарх минь өвдөж эхэлсэн Тэр шарх гүн байх шиг байсан ч бодсоноос минь хурдан эдгэрсэн. Улаан өнгийн сорви үлдсэн. Заримдаа тэр хүчтэйгээр өвддөг байсан. Яг л шийтгүүлж байгаа юм шиг л. Буруу хийсэн зүйлсүүдийнхээ төлөө би шийтгүүлж байсан. Одоо энэ өвдөж байна.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever