Hoseok, 22/07/04

46 8 0
                                    

22 оны 7 сарын 4  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Түүнийг анхны тусламж авж байх зуур би коридорт зогссоор байлаа. Шөнө дунд болж байсан хэдий ч олон хүмүүс ийш тийш холхилдоно. Үс минь минь бороонд шалба норж, хөлс минь ч цуг дусална. Толгойгоо сэгсрэхдээ би нөгөө хүүхдийн цүнхийг унагаачихав. Элдэвийн зүйлс цүнхнээс гаран өнхөрлөө . Зооснууд газар өнхөрж, үзэгнүүд болон алчуур ч газар унав. Тэр дунд онгоцны тасалбар байлаа. Тасалбарыг би аваад товчоор уншив.

Тэгтэл эмч намайг дуудлаа. Тэр түүнийг бага зэрэг ухаан нь балартсанг, намайг санаа зовох хэрэггүйг хэлэв. Тун удалгүй тэр ч бас гараад ирэв. "Чи зүгээр үү?" гэхэд тэр хүүхэд толгой нь жоохон өвдөж байгааг хэлэн надаас цүнхээ авлаа. Тэр цүнхнээс онгоцны тасалбар цухуйсан байхыг хараад надруу харав. Би үүрч байсан цүнхээ мөрнөөсөө аван нөгөө мөрөндөө тохоод юу ч хараагүй мэт дүр эсгэн явцгаая гэв. Биднийг урд хаалган дээр ирхэд бороо үргэлжилэн орсоор л байлаа.

"Hoseok-ah" гэж тэр намайг дуудав. Түүний царай надад ямар нэг зүйлийг хэлэх гэсэн мэт харагдаж байлаа. "Эндэа хүлээж байгаарай. Би шүхэр аваад ирье." Тэгээд би юу ч бодолгүй бороон дунд гүйчихэв. Тээр хол дэлгүүр байгааг би олж харлаа. Түүнийг гадаад бүжгийн багт орсон гэдгийг би мэдэж байсан юм. Онгоцны тасалбар авсан нь тэр хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Би түүнийг энэ тухай хэлээсэй хэмээн хүссэнгүй. Надад түүнд баяр хүргэх зориг байсангүй.

(Note: Highlight Reel дээр Jimin нэг охинтой бүжиглэж байгаад мөргөлддөг ба Hoseok түүнийг бороонд үүрэн гүйдэг.)

HYYH NotesWhere stories live. Discover now