Jimin, 22/07/04

55 14 0
                                    

22 оны 7 сарын 4  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Хэсэг хугацааны дараа ухаан санаагаа эргүүлэн аван арьсаа зумартал гараа би угаалаа. Гар минь чичирж, амьсгаа давхцаж байв. Цус гараар минь доош урсана. Толинд хартал нүдэнд минь цус хурсан байлаа. Болсон зүйлс хэсэг хэсгээрээ толгойд бууж ирнэ.

Хэсэг би анхаарлаа алдсан байв. Бүжгийн багийн эгчтэй хамтран бүжиглэж байгаад би урсгалаа алдан түүнтэй мөргөлдчихсөн. Би газар хүчтэй унаад цус алдаж эхэлсэн. Гэнэтхэн би цэцгийн хүрээлэнд болсон үйл явдалуудыг санасан юм. Тэр бүгдээс гарчихсан гэж бодсон юмсан. Гэтэл тийм биш байж. Би гүйгээд л явчихав. Угаах хэрэгтэй байв. Буруу тийш харах хэрэгтэй байв. Толинд байх би бороонд гүйж байсан 8 настай надтай адил харагдаж байлаа. Тэгхэд л би бүгдийг анзаарав. Эгч ч бас унасан болхыг.

Бэлтгэлийн өрөөнд хэн ч байсангүй. Хаалга онгойсон байх ба Hoseok ахыг гүйж байхыг би олж харлаа. Бороо түүн дээр цутган орно. Би тэдний араас шүхэр барин мөн адил гүйв. Би гүйв. Тэгээд би гүйхээ болин бороон дунд зогсолоо.

Миний хийж чадах зүйл байсангүй. Миний хийж чадах зүйл гэвэл унаж, хэн нэгнийг бэртээн, өвдөлтөөсөө болж тэднийг орхиж дараа нь хэтэрхий оройтсон хойно л хойноос нь гүйх байлаа. Би буцаад явав. Намайг алхах бүрт гутланд минь борооны ус нэвчин орно. Машины гэрэлнүүд хажуугаар өнгөрнө. Би зүгээр биш байв. Үгүй ээ, Би зүгээрээ. Өвдөхгүй байна. Энэ тийм ч ноцтой гэмтэл биш шүүдээ. Би үнэхээр зүгээрээ.

(Note: Highlight Reel)

HYYH NotesWhere stories live. Discover now