Hoseok, 22/05/31

71 13 0
                                    

22 оны 5 сарын 31  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Би эргэж харав. Гэнэтхэн амьсгал минь зогсчих шиг санагдалаа.

Урт хугацааны турш амьсгал минь бүжиглэсний дараа давхцасаар ирсэн ч энэ удаа тийм биш байв.

Ээжтэйгээ ямар адил болхыг би бодлоо. Үгүй ээ бодол эсвэлойлголт ч биш, дүрсэлж тайлбарлаж чадхааргүй тийм зүйл байв.

Хэдийн бие биенээ мэдээд 10 жил болсон найзынхаа царайруу ч харж чадсангүй. Бид хамтдаа бүжиг сурцгааж, хамтдаа бүтэлгүйтэж, бүр хамтдаа хүчээ нэмдэг байв. Хөлсөндөө баригдсанаасаа болоод хамтдаа хэвтэж, алчуураа бие биенрүүгээ шидлэн тоголцгоох ч үе байлаа.

Яг л өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмж шиг, би бушуухан босов. Буланд очингуутаа би нуруугаараа хана налан тэнд зогсов. Өөрийгөө тайвшируулах гэж оролдож байхад хаа нэгтэйгээс би
"Хаашаа явж байгаа юм, Hoseok-ah?" гэхийг сонсолоо. 

Энэ хоолой. Энэ дуу хоолой ч байж болох юм.
"Hoseok-ah" хэмээн дуудах тэр хоолой.
Миний санахааргүй 7 настай үеийг минь бодогдуулах тэр хоолой.

HYYH NotesWhere stories live. Discover now