22 оны 7 сарын 16 /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/
Би зургийн дэвтэрийг нэг нэг хуудсаар нь эргүүлэн харсан. Бид хамтдаа агуулах болгон өөрчдөлгдсөн өрөөнд, туннельд, бас ардаа далай харагдсан газар инээлдэж байсан. Жонгүк ганцаархнаа засмал зам дээр хэвэж байсан. Цус зам даган урсаж байсан. Том сар тэнгэрт өндөрт зүүлттэй байсан.
"Өвдөж байна уу?" би эргэж харан Жонгүкийг эмнэлэгийн өрөөгөөр орж ирж байхыг нь харлаа. Би дарж боосон боолттой шагайтайгаар бүжиглэж байсан бол одоо тэр шагай гипсдүүлчихсэн байлаа. "Би танаас дээр нөхцөлд байгаа юм шиг." байна гэхэд би түүний хэлсэнд сүржигнэсэн хариу үйлдэл үзүүлж түүний эрүүл мэнд дийлдэшгүй юм байна гэж хэлсэн. Жонгүк дараа долоо хоногт хяналтанд орно тэгээд ямар нэгэн асуудал байхгүй бол гэрлүүгээ хариж болно гэж хэлсэн.
Би түүнд зориулан үдэшлэг хийх хэрэгтэй гэж шийдсэн. Бид Жиминий эмнэлэгээсээ оргосон өдөр бургер, кола болон Сеокжин хёны хийсэн бялуутайгаар Намжүүний чингэлэгт үдэшлэг хийсэн. Бид ганцхан байсан үдэшлэгний малгайг хэн нь өмсөхүү гэж зодолдож байхад урагдчихсан. Бид тэр үнэтэй бялууг нэг нэгнийхээ нүүрэнд нялсан. Намжүүн дараа нь ганцаархнаа тэр бүх заваартуулсаныг цэвэрлэх хэрэгтэй болно гэж гомдоллосон. Гэхдээ л хөгжилтэй байсан. Бид ахлах сургуулиасаа хойш анх удаагаа л долуулаа хамтдаа болсон байсан. Бид үг болгонд бас үйлдэл болгонд инээлдэж байсан. Тийм ч их зүйл яриж бас хийгээгүй ч хамтдаа байсан минут бүр сэтгэл хөдөлгөм бас баяр хөөртэй байсан. Би яг л тэрэн шиг өдөр байлгахыг хүссэн. Бидний дахин уулзаж бас хамтдаа инээлдэж байсан тэр өдөр.
"Хөөе, тэр шөнө..." гэж Жонгүк цахилгаан шатнаас буун эмнэлгийн урд хаалгаруу явж байхад ам нээсэн. Түүний харц нь гадаа байх ямар нэгэн зүйлд хандсан байх шиг байсан. Тэр юуруу ч хараагүй байх шиг санагдсан. Тэр өнгөрсөн дурсамжаа ухаж гаргаж ирэх гэж оролдож байх шиг нүдээ зүгээр л цавчилж байсан. "Сеокжин хён тэр шөнийн талаар ярисан билүү?" Тэр намайг харсан гэсэн билүү...?" Жонгүк ярихаа больсон. "Сеокжин хён уу? Чамайг харсан юм уу? Хэзээ?" гэж би асуусан ч тэр дахиж нэг ч үг дуугараагүй.
"Та сайн хүн биздээ?" гэж Жонгүк надаас салахаасаа өмнө асуусан. "Утгагүй зүйл ярихаа боль." Гээд мөрөн дээр нь хөгжилтэйгөөр зөөлхөн цохиод баяртай гэж далласан. Би алхаагаа хурдашлуулсан. Би сайн хүн үү? Өсөж томорч байхдаа, өөрийгөө гэгээлэг бас хөгжилтэй хүүхэд гэж хэлдэг байсан. Би өөрийгөө мэдрэмтгий бас сэтгэлийн хөдөлгөөн ихтэй гэж хэлдэг байсан. Тэгэхээр би сайн хүн байсан гэсэн үг үү? Би өмнө нь хэзээ ч тийм зүйл бодож байгаагүй. Би түүнлүү эргэн түүнийг хаалганыхаа үүдэнд үүлэрхэг тэнгэрлүү харан зогсож байхыг нь харсан.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever