22 оны 8 сарын 12 /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/
Намайг галт тэрэгнээс бууж байхад хэн нэгэн нь намайг мөрөлчихсөн. Би бариж байсан тасалбараа унагачихсан. Тэр галт тэрэгний замын нэг завсарлуу нь яваад орчихсон. Би эргэн тойрноо харсан. Намайг явахад зун дундаа орж байсан. Галт тэрэг дараагийн зогсоолруугаа хөдөлсөн.
Өнгөрсөн сарын сүүлд, би энэ тавцанаас галт тэрэгээр Сонгжуг орхин явсан. Би цонхоор гадагш хот холдож байхыг харсан. Би Сонгжуд удаан амьдарсан. Би хэзээ ч тэр хотыг орхиж явж байгаагүй бас хэзээ ч өөр тийшээ явна гэж төсөөлж байгаагүй. Би цагийхаа хувиараар бургерийн газарлуу бас бэлтгэлийн өрөөрүү явдаг байсан. Хэдэн цагийн турш бүжиглэсэнийхээ дараа гэрлүүгээ хариж унтдаг байсан. Хот жижигхэн байсан ч Сонгжуд надад явах хэрэгтэй газар бас байх хэрэгтэй газар байдаг байсан.
Шагайгаа гэмтээсний дараа миний өдөр тутмын тогтсон хуваарь нуран унасан. Би даавуун боолттой байхдаа ажилруугаа бас бэлтгэлийн өрөөрүүгээ явдаг байсан. Миний шагай улам бүр муудсан. Бүтэн гипстэй би өвчитний акт авах хэрэгтэй болсон. Надад бүтэн гурван долоо хоног хийх зүйл байгаагүй. Гурван долоо хоногийн турш ямар ч ажил, ямар ч бүжиг бас ямар ч очих газар байгаагүй.
Би маргааш өглөө нь боссон. Шөнөжингөө асгарсан бороо үүр цайхад зогссон. Би гэрээ цэвэрлэж бас хувцаснуудаа цэгцэлсэн. Би үсээ засуулж бас гэрийнхээ урд байх сандал дээрх борооны усыг арчсан. Өдөр гэхэд надад нийх зүйл байгаагүй. Утас минь дугараагүй. Хамт ажилладаг хүмүүсээс бас Just Dance багийн гишүүдээс л хэдэн захидал ирсэн. Бодоод байхад, би үргэлж л бусадтайгаа түрүүлж холбогддог байсан. Би тэр удаа бусадтайгаа эхэлж холбогдохыг хүсээгүй. Хэрвээ тэдний нэг нь захидал илгээхгүй бол яах вэ? Тэгж л байна биз. Би урьд шөнө Юнги хёнтай тааралдсанаа санасан. Миний санаандгүй хэлсэн зүйлс толгойд минь дахин дахин давтагдсан. Би хөл дээрээ босож зогсоод агаарт "Тэр угаасаа юу ч санахгүй!" гэж хашхирсан.
Юнги хёныг тэнд орхисоны дараа гэрлүүгээ харих зам байдгаасаа хамаагүй хол санагдсан. Би суга таягтайгаар эгц дээшээ өгсөх хэрэгтэй болсон. Нар жаргачихсан байсан ч аагим халуун байсан. Үнэхээр бүгчим байсан. Гэртээ орж ирэхэд хөлсөндөө нэвт норчихсон байлаа. Би Юнги хёнд хэлсэн зүйлдээ харамсаагүй. Түүний өөрийгөө өрөвддөг өөгшүүлэлтээ болих цаг нь болсон байсан. Гэхдээ тэдгээр мөчүүдэд, тэдгээр үгүүд дахин дахин санагдсаар байсан.
YOU ARE READING
HYYH Notes
Random"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever