22 оны 5 сарын 16 /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
Нарийн гудамжний төгсгөлд байх байрны дээврийн өрөөнд Hoseok ах амьдардаг байлаа. Үнэхээр өндөрт байв. Намайг нэг өрөөтэй байр руу нь зочилход тэр энэ хотын хамгийн өндөрт байрлах өрөө хэмээн ярьж өгөв. Тэр дээврийнхээ өрөөнөөс бүх зүйлс, бүх газрыг харж болдог талаар ярьлаа. Цонхоор галт тэрэг, галт тэрэгний зам болон чингэлэгүүд харагдана. Namjoon ах тэр чингэлэгүүдийн нэгэнд нь амьдардаг. Нүдээ жоохон доошлуулвал бид бүгдийн очдог байсан сургууль харагдана.
Сургуулиа олж харсаны дараа хотын эсрэг талруу би харав. Тэнд манай - үгүй ээ - манай эцэг эхийн гэр байлаа. Тэд одоо намайг хайж байгаа. Намайг ямар ч үггүйгээр эмнэлгээс зугтахад тэд холбоо барьсан юм. Надад тэдэнтэй нүүр тулах итгэл байсаншүй. Одоо гэрлүүгээ харьж чадахгүй нь. Эмнэлэгрүү буцахыг хүсэж байна гэж байгаа юм биш ч надад явах газар бас мөнгө байсангүй. Ах дагаад яв гэж хэлэн намайг байшиндаа авчирсан нь энэ юм.
Би буцаад барилгаруу харав. Эцсийн эцэст би буцаж очих хэрэгтэй. Эцэг эхдээ эмнэлэгрүү буцаж очихгүй гэдгээ хэлэх хэрэгтэй. Би огцом амьсгалан тэгээд удаанаар амьсгаагаа гаргалаа. Илүү бодох тусам ахин ухаан алдах мэт санагдана. Эмнэлгээс өөр газарт би өөртөө үл итгэнэ. Ахиад л тэнд яаран хүргэгдэх байх. Үнэхээр айж байлаа. Би тэсэж чадахгүй нь.
YOU ARE READING
HYYH Notes
Casuale"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever