Seokjin, 22/05/22

23 2 0
                                    

22 оны 5 сарын 22  /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/

Би дахин бусадруугаа харсан. Тэд нар тэнэг наргиа хийн инээлдэж, чалчиж, бас хэн нэгэн нь босож бүжиглэж эхлэхэд инээлдэцгээж байсан. Би нүднийхээ өмнө алга болж байсан зүйлд итгэж чадаагүй. Бид хамтдаа хэтэрхий олон алдаа эндэлүүдийн дараа тэнд тэгээд байж байсан. Би тийм зүйлийг болоосой гэж удаан хугацааны турш үнэхээр их мөрөөдөж байсан болохоор тийм зүйл болж байгаа нь үнэхээр боломжгүй мэт санагдсан.

Гэсэн ч надад хэлэх зүйл байсан болохоор надад таагүй байсан. Би эргэлзсээр л, надад тэр бүхнийг гаргаж хэлэх зориг байхгүй байлаа. Гэвч би тэр бүгдээс дахиж зугтаж чадахааргүй болчихсон байсан. Би тэдэнд хэлэхгүй л бол тэдний нүүрлүү эгцэлж харч чадахгүй байсан.

Оройн хоол бараг дуусах гэж байхад би тэдэнд хэлэх зүйл байгаа гэдгээ хэлсэн. Гэсэн ч тэд тийм ч их анхаарал хандуулаагүй. Зөвхөн Тэхён л надруу харж байсан. Хэдэн өдрийн өмнө, тэр над дээр ирээд зүүдлээд байгаа зүүднийхээ талаар асуусан. "Та үүнийг ямар утгатай гэдгийг нь мэдэж байгаа биздээ?" гэж асуусан. Тэр надаас хариулт авмаар байсан ч би мэдэхгүй юм шиг царайлсан. Би түүнд "Би яаж мэдэх юм бэ? Зүгээр л зүүд ш дээ." гэж хэлэхэд тэр уурлаад эргээд харсан.

Миний хэлсэн зүйл тэр чигтээ худалаа байгаагүй. Би яагаад Тэхёныг тийм зүүд зүүдлээд байгааг нь мэдээгүй. Гэхдээ би тэрийг ямар харгис хэрцгий болохыг мэдэж байсан. Тийм болхоор л би түүнд үнэнийг хэлж чадаагүй. Түүнээс илүүтэйгээр би түүнийг юуны талаар сонирхоод байгааг нь мэдэж байсан болохоор тэр. Тэр аавыгаа алж байгаа нь зүүд биш харин бодит ертөнцөд олон удаа давтагсаныг түүнд мэдэх хэрэг байгаагүй. Хэн ч тийм зовлонт амьдралаар амьдрах ёсгүй. Бидний нөхөрлөлийг гэмтээж байсан ч гэсэн би шийдвэрээсээ буцаагаагүй.

Би Тэхёны харцнаас зугтахын тулд харцаа буруулсан. Би амаа жимийж, амьсгалаа даран энэ удаад илүү тодорхойгоор хэлсэн. "Надад хэлэх зүйл байна." гэхэд Намжүүн болон Хусок надруу харж бусад маань чимээгүй болсон. "Би үүнийг та нарт бүр өмнө нь хэлэх ёстой байсан юм. Бид нар ахлах сургуульд байхад..."

Тэхён яриаг минь тасалсан. "Бид нар ахлах сургуульд байхад гэнээ? Та биднийг захиралд ховлосон үед үү? Эсвэл тэрнээс чинь болж Юнги хён сургуулиас хөөгдсөн үед үү? Алийг нь та яриж байгаа юм?" Тэхёны царайнд шүүмжлэл илэрсэн байсан.

"Тэхён!" гэж Намжүүн түүнийг тайвшруулах гэсэн оролдлого хийж түүнийг арагш нь татан дуудсан. Тэхён надруу цоо хатгасан харцаар ширтсэн чигтээ Намжүүний гарыг сэгсрэн тавиулсан. "Тийм л зүйлс таны хийж байсан зүйл." Хэн ч юу ч хэлээгүй. Бүгдээрээ л болгоомжилсон байртай хэн нь юу ч гэж хэлэхээ мэдээгүй. Би Юнгируу харсан. Тэхёны зөв байсан. Юнги надаас болоод сургуулиас хөөгдсөн. Би толгойгоо гудайлган "Намайг уучлаарай." гэж амандаа бувтнасан. Тэхён дахин яриж эхэлсэн.

HYYH NotesWhere stories live. Discover now