Yoongi, 22/06/22

224 33 0
                                    

22 оны 6 сарын 22  /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/

Би цамцаа ахиад л тайллаа.
Толинд тусаж буй миний төрх яг л би биш мэт харагдана. Яаж ч харсан Dream гэх бичигтэй энэ цамц миний стилл биш байлаа. Улаан өнгөөр бичигдэсэн Dream гэх бичигтэй, бариу загвартай. Надад ер таалагдсангүй . Учир нь энэ намайг бухимдуулж байсан юм. Хайрцагнаасаа тамхиа авчихаад асаагуураа хайхаар завдалаа . миний аль ч карманд байсангүй тул цүнхээ уудалхаар завдтал тэр сандарсаар надаас асаагуурыг минь шүүрж авчихаад оронд нь надруу модтой чихэр, энэ цамц хоёрыг шидсэн юм.

Би толгойгоо маажсаар суудлаасаа босоход утасны мессэжний дуу хангинан сонсогдох шиг. Утасны дэлгэцэн дээр байх гурван нэрийг хархад зүрх улам хүнд болох шиг санагдав.  Ирсэн мэдээг хүлээж авчихаад тамхиа дундуур нь хугаллаа. Харин дараагийн мөчид толинд тусах "би" инээж байх шиг. "Dream" гэх бичигтэй цамц өмсөхөд тийм сайхан гэж үү? Би тэнэг хүн шиг инээсээр л.

HYYH NotesWhere stories live. Discover now