22 оны 5 сарын 22 /Орчуулгийг хийсэн: BBMFFийн Дрийм/
"Ахаа, ингээд л болоо юу? Та биднээс өөр ямар нэг зүйл нуугаагүй биздээ?" Бидний эргэн тойрон чив чимээгүй болов. Бүгдэнгийнх нь нүд над дээр тусаж байлаа. Би Seokjin ахруу харав. Тэр ч надруу харна. Түүнийг нүд тэр чигтэй ядарсан бас өрөвдсөн байдалтай харагдана. Хэн нэгэн намайг ахин асуудал үүсгэхээс урьтан гарнаас минь бариад авав. Namjoon ах гэдгийг эргэн харалтгүй би мэдэж байлаа.
"Энэ таньтай ямар хамааралтай гэж? Та миний төрсөн ах биш." Би Namjoon ахын харцыг мэдэрч байв. Толгойгоо өргөлгүй би гараа сэгсэрээд авчихад. Ямар ч шалтгаангүйгээр түүнд уурлаж байснаа би мэднээ. Ахын утсаар ярихдаа хэлсэн үгнүүдийг би давтан хэлэв - тэр л намайг уурлуулж сэтгэлээр унагаасан юм. Түүний үгс буруу биш л дээ. Би түүнээс нэг насаар дүү. Би өөрөө өөрийгөө анхаарах ёстой нь ч үнэн. Гэсэн ч би сэтгэл дундуур хэвээр байлаа. Үг хэлхээс ч ууртай байв. Түүнийг ойлгоосой хэмээн найдна."Taehyung-ah Уучлаарай. Энэ талаар ярихаа больцгооё." Ингэж хэлсэн нь Seokjin ах байлаа. Миний нэрийг дуудсан нь Seokjin ах байв. Уучлалт гуйсан нь Seokjin ах байв. Namjoon ах юу ч хийсэнгүй. "Боль гэж юу гэж байгаа юм? Нэгэнт ингэснийх яагаад бид бүгдийг ярьж болохгүй гэж. Таньд нууж байгаа өөр зүйл байгаа."
Namjoon ах "Гадаа ярьцгаая."гэж хэлэн гараас минь ахин барив. Гарыг нь холдуулхаас өмнө тэр намайг гадагшаа чирэн гаргалаа. "Намайг тавь. Таньд намайг зогсоох ямар эрх байгаа юм? Та юу мэднэ гэж ахаа? Та юуг ч мэдэхгүй. Та түүнийг ийм сайн залуу гэж бодсон байх тийм үү?" Үүний дараа тэр миний гарыг тавив. Тавьсаных нь дараа би газар уналаа. Үгүй ээ, гарыг минь тавьсан нь намайг бүдрүүлэн унагсан юм биш. Тэр миний гарыг тавьхад тогтвортой байсан бүх зүйлс нуран унах шиг надад санагдав. Миний гараас хэзээ ч битгий тавиасай, сая намайг чирэн гаргасан шигээ надад уурлаасай хэмээн би найдсан мэт. Яг л намайг жинхэнэ дүү шигээ, дотно, чухал хүн нь мэт загнаасай хэмээн би хүссэн мэт.Гэтэл тэр гарыг минь тавин инээгээд "Хамт байхын онцгой зүйл юу байгаа юм? Бид нэг нэгнийхээ хувьд юу юм? Эцсийн эцэст бид бүгд ганцаараа." Тэр үед Seokjin ах намайг цохиод авлаа.
(Note: "Ахаа, энэ л юм гэж үү? Та биднээс өөр ямар нэг зүйл нуугаагүй биздээ?" гэх өгүүлбэрийг Euphoriaгийн төгсгөлөөс олж харж болно. Taehyung Namjoonийг өөрийнх нь талаар ярьж байна хэмээн буруу ойлгосон. Үнэндээ тэр өөрийнхөө төрсөн дүүгээ ярьж байсан юм. Хоёулаа түүнээс нэг насаар дүү.)
YOU ARE READING
HYYH Notes
Diversos"Цаг хугацааг буцааж чаддагсан бол бид хаа хүрэх байсан бол? Тэр газарт хүрмэгц бүх алдаа зөрөөнүүд буцаагдах болов уу? Тэгээд жаргалтай үлдэж чадах болов уу?" - Seokjin 2015~forever