Тэр их эмзэгхэн охин хааччихсан юм?
Бүх зүйлс өөрөөс нь шалтгаалаад ирсэн
Гэрээсээ яваад 1 жил өнгөрөв
Нар яаж манддаг гэдгийг мартаж
Аз жаргал юун дээр тогтдог гэдгийг ч
Цаг өнгөрөх тусам хана дээшлээд л
Сэтгэлээ уудлах гэтэл сэтгэл алга
Ертөнцийн хамаг мууг бодохгүй ч
Байж болох бүгдийг төсөөлчихнө
Өмнө нь байсан би би биш болчихсон
Уйлдаг, гомдоллодог, бууж өгдөг байсан
Даан ч нулимс нь бүр ширгэчихжээ
Сонсох хүн байгаа ч хэлж чадахгүй
Хана дээшлэх тусам энэ гэрэл бүдгэрнэ
Тэр хана цаашлаад зузаарах бүрт дэргэдэх хүмүүс хэтэрхий бэлэн биш байгааг харна
Зүгээр л мэдэхгүй, туулахгүй амьдармаар байсан юм
Энэ зовлонг үзэхгүй, мөрөөдөлгүй амьдрах байсан юм
Яг бусад шиг.
Хаширдаггүй хүн хашир гэж хэлүүлэх цаг
Ойлгодоггүй хүн ойлгоод үйлдлээ бодох үе
Хүүхэдгүй ч гэсэн хариуцлагаа ухамсарлана
Амьдрал тиймхэн амархан ойлгогдоно
Сар гэхдээ одоо ч үзэсгэлэнтэй хэвээрээ
Зүгээр л эргэцүүлж мэддэггүй хүмүүсийг хараад урам хугарав
Тэдний ая эвийг олох амархан ч өөрийгөө илэрхийлж болохгүй
Үнэ цэнийн талаарх ойлголтыг хаяхгүй байж бас болохгүй
Их зан сууснаас хоосон хий зүйл бол байсангүй
Бодох хугацаа авчирсан амьдрал танд баярлалаа.