Юу гээч
Халуун нар ч намайг бухимдуулж чадаж байна.
Удахгүй үхэх гээд байгаа юм шиг бие минь сульдаад байна.
Алхам тутамд мансуурна гэдэг
Аймшигтай юм.
Юу ч болоогүй дүр эсгэх сайхан байна.
Одоо үүрд унтсан чигээрээ хорвоод уусчих юмсан.
Угаасаа шингэчих юм шиг байна.
Алхахад хүртэл газар дайвалзаад сэтгэлээрээ үхчих гээд байх юм.
Юу болох болоод ингэж манан дунд байгаа аятай байх юм?
Энд тэндгүй хараал.
Хараал урсгасан хүмүүс.
Тэр үгс үгс биш.
Магадгүй миний тэнхэлд арай л хүнддэх байх.
Таалагдахгүй байнааа.
Огтхон ч таалмааргүй байна.
Ханннннн.
Уур хүрээд байна.
Гомдоод байна.
Өөрчлөгдөөд байна.
Хэн хэн болоод байгааг ч ойлгохгүй байна.
Ерөөсөө л орчлонг таних хүсэл алга.
Бүр дургүй хүрч байна.
Үзэн ядаад байна.
Тэвчээр намайг юу ч биш болгоод байна.
Тэр би хаачсан юм.
Одоогийн би яасан юм.
Юунаас ямар мэдрэмж авахаа байнга анзаарна гэж юу гэсэн утгатай юм?
Тэр бүхнээ дэнслээд хэмжиж урд дахь алхамаа тооцоолно гэж яаж байгаа юм?
Өнгөрсөн нь ядаргааааааа.
Ядаргаатай болохоор ирээдүй нь амар гэнэээ.
Гэхдээ бүгдээрээ ядаргаааааа.
Унтах ч гэсэн.
Сайхан төсөөллүүдээр толгойгоо дүүргэж байж унтана.
Өглөө сэрэх ч ялгаагүй.
Сайхан зүүдээ бодит эсэхэд итгэж ядаж байтал сэрчихнэ.
Гэхдээ жинхэнэ амьдрал бүр тийм.
Тэд бүгд биелчихдэг. Эсвэл хүлээлгэдэг. Үүрд.