байгаагүйгээрээ хичээх

18 2 0
                                    

Бүгд тур зуурынх байгаасай

Тиймээ үүрд битгий үргэлжлээсэй

Бүх зүйл муу талтай юм

Үүнийгээ яаж ч нууж чадахгүй

Таалагдахгүй байна

Ердөө ганцаараа байх хүсэлтэй

Уучлал амархан бишээ

Сэтгэл л бүхнийг мэддэг юм

Их зан бардам зан зохих хэрэгтэй

Тэгж байж хүн шиг, хүн шиг байна

Гомдоллоо ч хамаагүй зүгээр

Зүгээр зүгээр огтхон ч гомдолгүй

Ийм хүн тийм хүн олон төрөл

Түүн шиг түүн шиг байхад болно

Гэхдээ тэрүүн шиг тийм шүү

Муу зуршил үүнд хаягдахгүй

Хаямааргүй байна, хүсэхгүй

Карма гэл үү юу ч тэнцэтгэл

Аймар дүрэм журамтай харгис

Одоо ганц ч зугтааж зүрхлэхгүй

Яаж ч бултаж нуугдаж чадахгүй

Зүгээр санаснаараа бодосхийснээрээ

Болохгүй зүйл байхгүй гэхдээ соёл

Таалагдахгүй байгаа нь хамгийн чухал

Намайг битгий буруутгаарай

Би унтаж чаддаггүй юм

Намайг битгий ад үзээрэй

Би сэтгэлээ дийлдэггүй юм

Намайг битгий хясаарай

Би унтарчихдаг юм бүхлээрээ

Буугаад өгчихдөг юм

Дахиж оролдохыг үздэггүй юм

Тэгээд зугтаачихдаг

Гэхдээ хичээж байгаа

Намайг зүгээр дэмжээрэй

Би зүгээр л шантраад байна

Хэт их дарамтанд байна

Сэтгэлийн гал зөвхөн цогтойгоо л үлдчихсэн байгаа шүү

Арай ч тэгж унтарчихгүй ч өөр лүүгээ нулимаад л байна

Нар салхинд тэсээд байгаа мөртлөө ганц элсэнд сохорчих юм

Хэрэв хурцлах гэж үзэж тараад байвал улам хатуу мохой болох юм шиг байна

Та нарын арга эв миний ухамсарт өөрөөр нөлөөлөөд байна

Хэт их зовоод байгаа тул бурхнаас гуйв

Зовлонгоо дийлэхгүй бол дахиж төрөх үү?

Бурхан ингэж хариулж

Зовлон өөрчлөлт, үр дүн нь амжилт магадгүй аз жаргал. Тэгээд үр дүнгүй өөрчлөлтүүд дарааллаж байгаа нь чиний эдлэх хэрэг.

Карма хаачсан юм?

Магадгүй чиний ирээдүйг зураад завгүй байгаа байх. Өвдөлтийг чинь анагаах ирээдүй байхгүй. Гэхдээ тэр байгаагүйгээрээ хичээж байна.

Тэд ч гэсэн өөр үзэл бодолтой.

Гэхдээ ертөнцийн үнэн ганцхан.

Хэн ч яаж ч тайлбарлаж болох хэдий ч тэр үнэн яасан ч өөрчлөгдөхгүй.

Ямар ч зүгээс тайлбарласан ертөнцийн үнэнг яг юу гэдгийг мэдэхгүй.






ТэмдэглэлWhere stories live. Discover now