Асуудал шийдэгдэхгүй байгаа үед хүн нь сэтгэл санааны хувьд эрүүл бус байна.
Хамгийн үнэт зүйл нь хүнд байгаа цагт бусад зүйлс асуудал байхаа болих буюу шийдвэр амархан олдоно.
Өчигдөр болон өнөөдрийн ялгаа эргэцүүлэхэд хүргэв.
Нэгэн ижил байдал угтах боловч миний бие сэтгэлд бүхэлдээ орших нэгэнтэй холбогдох харилцаа туйлын нандин тул үүний үр дагаварыг юу ч өөрчилж үл чадна.
Өчигдрын гуниг тэр чигтээ шийдвэргүй байсанд мөн дахин асуудал үүсгэсэнд тэнхэл үгүйрэв.
Өнөөдрийн баясал тийм их байгаагүй ч тэр өөрөө надад гэрэл болон гялтганаж байсанд тулгарсан асуудлыг хоромхонд шийдэж дөнгөв.
Сэтгэл санааны байдал нь аль хэдийн хэн хэндээ хараат тул өөрөө ч үг хэлээ цэгнэн, зөөлөн аядуу байхыг хүсэмжлэв.
Өчигдөр үхэхийг хүсэж байсан атал түүний өгсөн мэдрэмж ахиад л илүү удаан амьдрахыг эрмэлзүүлэв.
Сөгдөхгүй, бууж өгөхгүй, өөртөө итгэлтэй, хүчтэй байх нь түүнд өгөх мөн түүнээс авах гайхалтай мэдрэмжээс шууд хамааралтай байна.
Хэнийг ч ингэж хайрлаж үзээгүй тул ердөө сэтгэлээсээ гаргаж илэрхийлэх нь гайхалтай гэж анзаараагүйгээ ойлгов.
Цаашид үзээгүй харамсал, зовлон, цөхрөлийг ч мэдэрнэ, мөн үүн шигээ төсөөлөөгүй баяр, жаргал, гайхамшигийг бүтээнэ.
Сэтгэлийн зүй тогтол болоод мөн чанарыг ухаарав.
Түүнтэй хамт гайхалтай ирээдүйг бүтээхийг хүсэж байна.