prob solv

13 0 0
                                    

Үйл явц, өрнөл, оргил үе

Яг өөрийгөө хөндлөнгөөс харах сөхөөгүй байдаг үе

Ганц минутын амгалан байдал ч харамсал төрүүлэх

Сэтгэл сэвгүй хэрнээ дутуугаа нөхөхгээд гүйх

Толгойд хар мянган дүгнэлтүүд

Хэн ч бодож чадахаар тийм бодлууд

Амархан юм шиг хэрнээ амархан биш гэдэг хүмүүс

Хөгшрөх тусам хүмүүсийн ухаан ялгагдах

Сүсэг бишрэл хичээл зүтгэлийн давс нь таараад зовсонгүй

Зовж сэтгэлээ дэвтээсэнгүй ба ганцаардсангүй

Аз жаргалын мөн чанарыг одоо ч ойлгож чадсангүй

Том болох тусам хөгшрөх тусам амьдрал амархан байх

Хаана хүрэхээ мэднэ

Дутуу зүйлс тоотой болж ирнэ

Мэддэг зүйлс олширч эхэлнэ

Харин миний асуултууд дундарсангүй

Аавыгаа харах харц тэс ондоо болчихов

Айдасгүй зүрх зоригтой болов

Амьдралын утга учир ойлгогдохоор болж ирэв

Гайхамшигаар дүүрэн байсан ч зурхайнаас мөн хол зөрсөнгүй

Хүн чанарын үнэ цэнийг ойлгов

Хүн чанарыг тодорхойлж сурав

Хүн чанарыг өөрөө гаргаж чадав

Хүнийг хайрлаж сурав

Асуудлыг ойлгож сурав

Нөхцөл байдлыг дүгнэж сурав

Ертөнцийг улам ойлгов

Өөрийгөө магтаж эхлэв





ТэмдэглэлWhere stories live. Discover now