Сэтгэлийн толь

19 1 0
                                    

Өөрийгөө харав

Энэ тайрмал богино үс сайхан зохиж

Нүүрээ ч давгүй будчихдаг байж

Өмсөж зүүсэн нь бас яахав дээ

Ярьж хэлж байгаа нь итгэл төгс

Харц нь ч дээгүүр байхаа больж

Гэр бүл ч гэж юу ч үгүй ганцаараа

Ямар их сэтгэлээр унаж байнаа

Энэ нулимс яасан их ширгээ вэ

Тэгээд нүглийн гэмээр зүйлс

Зурхай гэсээр сохорч гүйцэж

Үгүй гэсэн хариулт заавал

Юуг ч итгүүлж чадахаа байж

Бүр нуруу нь хугарчихажээ

Нүдэн дэх цог унтарчихаж

Мөрөөдөл байвч тэнхэл алга

Хүсэл байвч боломж олдсонгүй

Тэр чигтээ харуусахаар түүх

Уйлсан ч үхсэн ч цөхөрсөөр

Одоо яалтай.

Энэ бүхний эцэс жаргалаар төгсөнө гэдэгт итгэхээс өөр өөдрөг байх арга алга.

Энэ нулимс маргааш намайг инээлгэнэ гэхээс өөр итгэл тэнхэл хаана ч алга.

Энэ цусны дусал дараа нь нөхөгдөнө гэж зүүдлэхээс өөр амьд байх зам алга.

Өвдөж байж сэтгэлээ азаартуулна

Унтаж байж бодлоо сатааруулна

Тамхилж байж бухимдлаа түр амс хийлгэнэ

Яаж ярианы чадвараа дээшлүүлэх вэ?

ТэмдэглэлWhere stories live. Discover now