Юу гээч. Надад үнэнийг өгүүлэх хүмүүс байдаг юм байна. Аяга тавга угааж байхдаа л анзаарлаа. Нээх харьцдаггүй ч үргэлж хажууд минь байдгийг бүр мартаж орхиж. Дахин ухвал хэд хэдэн тийм хүн байдаг юм байна. Яагаад өдий болтол ганцаараа явснаа мэдэхгүй нь. Гэхдээ жаргалаа хуваалцаагүй байж юунд зовлонгоо үүрүүлэх гэж харьцах гэж. Ичиж үхмээр юм. Би чадахгүй. Нулимсаа бусдад харуулмааргүй байна. Жинхнээсээ уйлахгүйгээр, сул дорой бишээр амьдармаар байна.
Олны нүд надад таалагддаг. Би ганцаараа юм шиг байх ч дуртай.
YOLO YOLO шүү дээ. Сэтгэл хөөрөл минь бие болоод ухамсрын аль алиных нь өвчинг түр намдаана. Надад итгээрэй. Харин гэртээ харихаасаа 30 минутын өмнө өвчин намдаагч уухгүй бол над шиг 30 минутаа хүлээж таарах нь.