Хамгийн аймар нь

29 2 0
                                    

Хувь тавилан гэсэн байх аа

Би өөрөө ч миний амьдрал өөрөө ч адал явдал

Харанхуй биш өвөрмөц өнгөтэй юм шиг өнгөгүй ертөнц

Гэхдээ намайг их зовоодог

Хэт их төсөөлшгүй үйл явдлуудтай болохоор

Тэгээд баланс шиг тэнцчихдэг

Ид шидийн гэмээр зүйлсүүд

Хэрхэвч зүүдлээгүй бус зүүдлэсэн нь тохиолдоно

Энгийн төсөөлөл ч биеллээ дариу олж орхино

Аймшигтай мэт аз жаргал авчрах явдлууд

Ердөөсөө л би гайхамшигтай, тэр хүмүүс ч ялгаагүй

Тэгээд л гайхамшиг бүтчихдэг

Надад хамаагүй гэх үг хэтэрхий хурц үзүүртэй

Гэхдээ хэзээ ч дотогшоогоо үзүүрлэдэггүй

Харин ч өөрийгөө ирлээд байдаг итгэмээргүй

Одоо жаргалтай байна

Хэн нэгэн хэн нэгэнд байгаа болохоор байх

Бас зүгээр л уйтгарт өдрүүд дуусчихсан байх

Эсвэл түүнийх аль хэдийн эхэлчихсэн

Яг л хүсээд байдаг зүйлс

Ухаарч шунадаг болсон зүйл

Тэгээд л бодоод л итгээд л байсан

Тэгээд хүрээд л ирсэн

Итгэл маш их аюултай

ТэмдэглэлWhere stories live. Discover now