ディット

36 1 0
                                    

Ангаж байгаа атал нулимс гараад байх юм.

Намайг гэх нэгэн алга уу?

Гар мөснөөс ч хүйт даана.

Амьсгал минь гал болчихоо юу гэлтэй.

Уруул хатаж нүд чийгтсээр л

Ганцаараа ингэж байх ёстой юм шиг

Эмээгээ үгүйлж байна

Маргааш зүгээр болоосой

Нүд бүр аргаж байна

Биен дэх ус минь дуусч байх шиг байна

Унтахаас өөр энерги сэлбэх арга алга

Гэхдээ энэ өвдөлт амраахгүй нь

Нулимс цувж байна

Сүүлчийн харууслаа тайлж байгаа юм шиг

Гар ч хөдлөхөө больж байна

Цус минь харангадаж байх шиг байна

Хоолой ч гарахгүй нь

Хэн нэгний тус одоо хэрэг болохоосоо өнгөрч

Зүрх байж ядаж байна

Зовлонгоос ангижрахаа тэсэн ядаж байна

Өвчиндөө дэмийрч

Өргөсөндөө хордож байх шиг

Аймшигтай дохио байна

Бүтэн 5 цаг тасралтгүй тийчэлнэ

Эцсийн халуун амьсгал мэдрэгдэж

Хуруунууд минь төсөөлөлдөө эрхлэнэ.

Харанхуйд уусан шингэнэ

Бодол санаа хөнгөрч

Юу ч мэдрэхээ болино

Түрүүний тамлалыг дахиж дуурсахгүй

Магадгүй дахин орилно.

Аз жаргал авчрах нэгэн болно

Аль эсвэл хүсээгүй хүүхэд


ТэмдэглэлWhere stories live. Discover now