Энэ удаад ч мөн адил эр эмийн хайрнаас болсонгүй
Ердөө хайргүй миний найз гэх хүмүүсээс үүдэлтэй
Сэтгэлийн ядаргаа, бодлын туйлшрал эрүүл мэндэд хүртэл нөлөөлж
Хүсээгүй цаг, хясаагүй хором бүр түвэгтэй зөрчилдөөнтэй
Өрөвдөлтэй жижигхэн ухаан гоо зүйг нэгт тавьдаг
Сайхан болгон нь сайн байдаггүй нь энэ
Өмнөөс нь гутарч байгаагаа хэлэх нь надад гутамшиг
Сарнаас гуйж амьдарч байгаагаа нуух нь ч тэр
Миний ойлгодоггүй хүмүүс хол байгаасай
Ойлгохыг хүсэхгүй байгаа болохоор алхам тутамд хуурамч ааш гарган өнгөрөх нь надад хэцүү байдаг
Миний аашинд дургүйцвэл тэр намайг ойлгоогүй нь
Амьдралын чамд өгч байгаа хүмүүс дуусашгүй
Үзлийн нэгэн байх бус үзэсгэлэнт сэтгэлтэй нь ч амьдрана
Соёл аймшигтай хүчтэй
Соёлд суралцаарай
Тэгж байж дэлхийг эзэлнэ.
Тамхины утаа таалагдаж эхлээд удаагүй байна
Тамхины утаанд дургүйлхэж эхэлсэн жүжиг ч тэр
Тархиа гаргаад усалчихмаар байна