Ялгаварлал

21 0 0
                                    

Сэрэхийг хүсэхгүй байх
Нэг тийм тухгүй байдал
Өөрийгөө хүчилж орших
Хамааралтай амьдрах
Бүх зүйл хүмүүсээс шалтгаалах
Нэг нь үхсэн ч араа даах ёстой
Бас нэгнийх нь арыг даах ёстой
Ертөнцийн хамгийн сайхан нь юм шиг аашилж байгаа ч
Хөндөх хэрэггүй зүйл оролдвол тэр чигт нь хана барьчихна
Гэхдээ ерөөсөө сэтгэлд нь хүрэхээс өөрөө тусгаарлахгүй
Энэ хамаарлаас ангижирмаар байхад
Энэ үр дагаврыг мэддэг баймаар байхад
Үйл хөдлөлүүдээ аясаар нь байлгамаар байхад
Хаа сайгүй бутарсан, хорогдсон, зовсон харцнууд
Өрөвч сэтгэл бүр оргүй алга болчихсон
Гэхдээ ядаж л их зангаа хаяж чадна
Намайг мэддэг хүмүүс надаас хол байх
Гэхдээ намайг хамгийн их мэддэг нь хажууд байх
Угаасаа өөрийгөө илэрхийлж чадаагүй
Одоо ч тэр дүн шинжилгээнээс өөр зүйлгүй
Би тэгдэг, би ингэдэг.
Тэгээд тэгэхгүй үе байхгүй бас байлгахгүй
Мэдрэмжний төлөө бүхнээ өргөчихье
Ая эвийг нь олох гэж үйлээ үзэх цаг ирэх
Удахгүй хэрүүл дэгдэнэ гэхдээ тайвнаар
Үг хэлээ хэсэгтээ хянаж явах естой үе
Бүгдээрээ арчаагүй сул дорой хүмүүс
Хүний эцэг болсон юм бол хүүхэддээ битгий нулимсаа үзүүл
Хүний эх болсон хойно хамаг амьдралаа битгий хөсөр хая
Харж байя, харзнаж л байя
Би хоол хийгээд өдрийг бараад сууж чадахгүй
Бүр тэвчихгүй, дараа нь харамсаад барахгүй
Үүнийг хийхгүй гэж одоо ийм зүйл хийж байгаа
Угаасаа удаан амьдрахгүй
Үхэхээсээ өмнө үхэхээс бусдыг нь үзчихмээр байна
Хүүхэд сатааруулж тоглуулаад сууж чадахгүй
Хүмүүжүүлэх үүргийг гүйцэтгэхээс надад тийм их цаг байхгүй
Хогийн санагдах ч би огтоосоо энэрэх сэтгэлгүй
Тусдаа байя
Тусдаа хувь хүн байя
Хязгаарлалт, дарамтыг үздэггүй гэхдээ үзүүлж бол чадна
Угаасаа хамгийн сайн чаддаг нь бас зугтах хамгийн сайн аргыг мэддэг нь
Гэр бүл зохиож байсан гэх тодотгол туршлага болох үе
Үүнээс өмнө гэрийн эзэгтэй байсан хүний хувьд гэх угтвар
Ухаан зохидоггүй юм бол энэ эмэгтэйчүүд бүгд гэрээ хараад сууж байхад
Угаасаа зохино гэвэл амиа бодсон чанар нь алдагдчихна
Бодлоор дүүрэн шүүмжлэл
Тэгээд ил гаргаж чадахгүй
Тийм болохоор чимээгүй байя.

ТэмдэглэлWhere stories live. Discover now