Хайртай, дуртайг ялгаж сурав
Хайрлах тэнхэлгүй болохоор
Дурлах сэтгэлтэй байгаадЧиний миний ойлголт өөр болохоор
Чиний миний мэдрэмж ялгаатай байгаад
Хайр нь илэрхийлэгддэгүй байж
Адилхан мэдрэмжтэй байгаад итгэл үгүйд ч
Дурлал нь хайраас хүчтэй мэдрэгдээд байвӨөрийгөө хайсаар байсан энэ өнгөрсөнд
Өөрийгөө алдаж байснаа
Яг өөр шигээ нэгэнтэй таараад
Яг өөрийгөө тэндээс таниад
Өөрийгөө сая л олчиховЭнэ урт хугацаанд өөрийгөө өөр хүн болгоод
Өөр хүн болохыг хичээгээд зүтгээд амлаад
Өөр хүн болохыг хүсээд гансраад байжӨөрийгөө олчихсонд өөрөөсөө гэрэлтээд
Өөрийгөө хараад өөрийгөө хайрлаад
Өөрийгөө танисанд өөртөө талархаад
Өөрөөс минь гарч байгаагүй хөдөлмөр урсаад
Өөрөөс минь жинхэнэ би суллагдаж гараад
Одоо л тайван, би энд байна.Мэдрэмжүүд минь буцаад ирчихэж
Хүсэл зоригууд минь эргээд ирчихэж
Уйлдаггүй, гомдолдоггүй, гашууддагүй,
Өвддөггүй, гансардаггүй, зовдоггүй
Юуг ч чаддаг, юуг ч хэлүүлдэггүй
Юуг ч мэддэг, юуг ч гуйдаггүй
Тэр л би хүлээсээ тайлчихавИх зан минь төрөлхийн араншин
Шударга байх нь миний л зарчим
Зөөлхөн сэтгэл угаас байгаагүй
Хайрлах хүсэл огт ундардаггүйАрчаатай амьдарвал мууг лав үзэхгүй
Амиа бодсон ч хүнд лав халгүй
Буруу хүнтэйгээ орооцолдсон гэхгүй ч
Бурхан бүгдийг нь эдлүүлээд өгнөХүүхэд байхдаа том хүн болчихоод
Том хүн болоод харамсаж уйлсан ч
Сэтгэлийн тэнхээгээ хэдэнтээ алдсан ч
Өөрийгөө олчихоод байхад дахихгүй
Дахиж зовлон үргэлжлэхгүй
Зовлон байсан ч зовлон шиг мэдрэгдэхгүйАмьдрал нэг алдааг минь дахиж алдуулахгүй
Алдсан ч миний сэтгэл дахиж бөхөхгүй