Миний бодол агшинд хувирдаг
Мөс шиг хатуу мөн хурц болно
Магадгүй нүд ирмэх төдийд л
Ус шиг хальж асгарна нэвчинэ
Тэгээд нүдний чинь өмнөхөн л
Уур болоод агаарт замхарчихна
Таамаглашгүй үйлдлүүд чинь
Төсөөлөөгүй үр дүнд хүргэнэ
Намайг сайхан аашил гэвэл
Намайг муухай харьц гэвэл
Би чамд тааруулж чадна.
Хэрэв чи үзэн ядвал, би тэгэхгүй байж чадна.
Би онцгой биш. Би онцгой нэгэн.
Утгагүй боловч утгатай болгох хэрэг.
Намайг хар даа!
Надад асуудал бий боловч үүнийг бичих зорилго байсангүй.
Надад гомдол байвч үүнийг буулгах хүсэл байсангүй.
Надад тийм гэхээргүй аз тохиовч сийлэх бодол байсангүй.
Надад цаг зав байвч үүнд зориулахыг төлөвлөгөө болгосонгүй.
Нэг хар даа!
Амьдралаа нэг чиглүүлээд замынхаа мананг арилгаач
Уулын оргил эсвэл гүнзгий нүх хармаар байна уу?
Чиний амьдрал чи хүссэнээ харна
Чиний хэрэг чи л тэднийг бий болгоно
Би зурхай дагасангүй.
Зүгээр энэ coincidence байсан юм.
Тохиолдол!
Зүгээр энгийн зүйл бус хувь тавилан!
Би хүссэнээ л хийдэг.
Харин одоо би өөрийгөө жаргалтай байлгахыг хүсэж байна.
Өвчнөө эдгээхийг хүсэж байна.
Муу зуршлаа хаяхыг хүсэж байна.
Сөрөг талаа засахыг хүсэж байна.
Хүсэл ердөө зорилго хэрэг.
Энэ ердөө ирээдүйд бий болох зүйл.
Харин дараагийн алхам нь
Гэр бүлээ жаргалтай байлгах.
Биеэ засаад гэрээ зас...
Энэ магадгүй миний хувьд хожимдсон ухаарал боловч
Миний ухагдахуунд муу зүйлс аль хэдийнээ танигдчихсан.
Болохгүй гэх утгыг бүрэн ойлгочихсон.
Өөрийгөө бүхэлд нь мэдчихсэн.
Тэгээд шатаар дээш алхах л үлдсэн.
Эхний зорилго руугаа!