Сайхан амармаар байсан юм
Одоо ч тэр
Бухимдал, гомдол, уйтгар, гуниг, харамсал, шаналал
Юу гэдгийг нь мэдэхгүй байнаа
Ганц мэдэж байгаа нь эрт унтаж чадаагүйгээ
Бас сайхан амарч чадахгүйгээ л мэдэж байна
Аймшигтай хүмүүс
Хүмүүс өөрсдөө аймшигтай
Тэгсэн хэрнээ өөрсдөөсөө бус өөрсдийн үйлдлээсээ айцгаадаг
Ирээдүйг мэдэхгүй
Юу болохыг бас мэдэхгүй
Хэн ч мэдэж зүрхлэхгүй
Бас мэдэхийг ч хүсэхгүй
Намайг доромжлоод байна
Юуны тулд
Надад байхгүй зүйл бий болох хөшүүрэг
Нулимсгүй
Тэгснээ бас гомдолтой
Өөрийгөө бүр зүрхнээсээ түгжчихдэг болж
Гэхдээ мэдэхгүй ээ
Нэгэнт ийм зүйлийг би болье гэсэн ч чадахгүй