Амьдрал намайг сэтгэлийн тэнхээтэй бай гэж байна
Нар жаргасан ч ахиад манддаг гэж бодсон буруу байж
Нар мандсан ч нарыг үүл халхална, тэнгэр бүрхэнэ
Харин нар хаа нэг газар илчээ өгөх гээд хүлээж байдаг байх нь
Тэр нар биднийг орхиод явдаггүй байх нь
Сэтгэлийн хамгийн зовлонтой өвдөлтийг мэдэрсэн ч
Амьдрал намайг "чи зовох ёсгүй" гээд
Амьдрал намайг "хүсэж байгаагаа чи хийгээгүй" гээд
Миний сэтгэлийг надаас илүү мэдээд
Миний дутуу мэдрэмжийг дүүргээд
Миний зовлонг жаргал болгоод
Догдлолыг тайвшрал болгоод
Тэнцвэрийг нь хадгалаад өгөөдөхлөөНадад хайр зохихгүй нь
Надад хардалт зохихгүй нь
Надад гэрлэлт зохихгүй нь
Надад хүүхэд ч зохихгүй нь
Гэхдээ одоохондооХэзээ зохихийг хэлж мэдэхгүй ч тэр цаг нь болоогүй
Амар амгалан жаргалтай гэр бүлийг бий болгоход
Бүрэн бүтэн хайр ундарсан гэр бүлийг товхинуулахад
Би арай бэлтгэлгүй бас хүсэхгүй байжНамайг ойлгох хүн хэрэггүй байжээ
Над шиг сэтгэдэг хүн л хэрэгтэй байж
Мэдрэмж нь яг адилхан
Мөрөөдөл нь яг адилхан
Юу ч боддоггүй юм шиг
Гэхдээ асар ихийг бодож байдаг
Өөрийгөө хөндлөнгөөс харав
Өөрийгөө өөрчлөгдсөнөө анзаарав
Өөрийгөө ямар байх ёстойг ухааравМиний хүсдэг эрэгтэй хүн
Миний хайрлаж чадах эрэгтэй хүн
Яг над шиг байх юм байна гэж бодов
Тэгвэл хэзээ ч зовохгүй
Тэгвэл хэзээ ч өвдөхгүй
Салсан ч би шалтгааныг нь мэдэж байх болноТүүний үйлдлүүд намайг тайвшруулна
Бардам занг минь оргилуулж орхино
Том хүн байхыг зааж өгнө
Тэсвэр хатуужлыг түүнээс л сурсанЯагаад ийм хайр татам мөртлөө хайрлах зүрх зориг хүрдэггүй байнаа
Уучлаарай гэж хэлүүлэхгүйгээр хажууд байдаг
Уучлалтын талаар бодуулахгүй ах шиг байдаг
Хүчтэй байхыг минь үргэлж сануулж байдаг
Ярилцдаггүй ч би ирээдүйд итгэлтэй болдогНадад уурлахгүйгээр намайг үгнээсээ гаргадаггүй хүн
Надад хатуу хандахгүйгээр өөрийгөө илэрхийлдэг хүнӨмнө нь хэнд ч ингэж хүлээцтэй, тэвчээртэй хандаж байсангүй
Хэзээ ч өөрийгөө хянаж, үйлдэл үг бүрээ бодож байсангүй
Миний доторх намайг цоожноос нь гаргаад ирдэг
Миний хэлээгүйг мэдрэмжээрээ ойлгоод хийчихдэгЯг ийм байсан нь дээр
Яг үүнийг л хүсэж байж
Одоо л өөрийгөө олов.Яг ингээд намайг ганцаардуулахгүй, шархлуулахгүй, сэтгэлийг минь дүүргээд, хүч тэнхээ өгөөд байж байдагт баярлалаа.
Том хүн гэдгийг минь сануулдагт баярлалаа.
Хүчтэй байх ёстойг минь үйлдлээрээ ойлгуулдагт баярлалаа.
Аавыг минь үргэлж хүндэлж байдагт баярлалаа.