Бүхнийг ганцаараа туулж байгаадаа шантарч байна
Хэдий дааж чадах ачааг нь үүрүүлдэг гэх
Өөрийгөө гэсэн үзлийн нэг тайлбар нь
Хүнийг ойлгох гэх ухамсар огт байхгүй
Хараал идсэн нийгмийн хог шаарнууд
Намайг элдвээр хэлсэн хүмүүс дээрдэхгүй
Үздэггүй чаддаггүйг үзүүлж байгаа хяслан
Би чадна би бас хардаг
Хэний үйлдэл хэний үгс хэний бодол гэдгийг
Ямар ухамсаргүй тархиа угаалгачихсан хүмүүс гэдгипг
Доромжилвол төгсөхгүй
Эсрэгээрээ бол цэг ч олдохгүй
Муу санаатнууд шийтгэгдээсэй
Үйлийн үр нь эргээд ирж байгаа
Шударга ёс нэгэнт энхийг манана
Сөрөг бодол үйлдэл сэтгэлийг гэсгээ
Дарагч, хядагч, дээрэлхэгч нар мөхөг
Ганц дайчин ялалт байгуулахгүй
Ганц дайчин өөрийгөө мөнхөлнө
Харамсалтай амьдралын тохиолдлууд
Зовохыг хүсдэггүй хэрнээ зовлонг сонгосон нь
Энд ингээд шаналж сэтгэлийн шалбааганд унав