Нар мандаад тэгээд жаргадаг
Үгүй болдоггүй, ор хоосон ч болохгүй
Ярьдаггүй, юуг ч илэрхийлэхийг оролддоггүй
Тайван, тогтмол саармаг боловч нөлөөлөлтэй
Бүхний үндэс биш ч миний үүсэл нь
Оршдог тул оршихгүй байхаас айдаг
Илчтэй бас гэгээтэй тул хамгийн гайхалтай нь
Нар шиг байгаасай
Хүмүүс нар шиг сэтгэлтэй байгаасай
Үүнийг хиртүүлэх сар холуур байгаасай
Нартай зэрэгцэн гийгүүлэх сар ядсан тийм
Үргэлж хоёрдогч шилдэг нь байх заяагүй, хувь тавилангүй
Даан ч эсрэгээрээ хамгийн саармаг, ямар ч нөлөөлөлгүй
Дагагч, дуурайгч, хуулбарлагч, эрх мэдэлгүй, өөрийн байр суурьгүй
Нар нь миний амьдралын утга учир болоод бүх л зүйл нь байг
Нүдэнд өртөөгүй үедээ ч хамаг сэтгэл илч нь хүрдэг байг
Тийм л гайхалтай сүрлэг олны сэтгэлийг татсан шилдэг нь байг
Сар нь миний доторх мөн чанар, гадаад төрх тэр бүгд нь байг
Хэзээд дэргэд байж, нарны илчийг бусдад түгээдэг байг
Хэн бүхэн мэддэггүй ч түшиг тулгуур нь болох шилдэг нь байг
Орчлон ертөнц эдгээргүйгээр оршихгүй аль эсвэл
Эдгээр оргүй хоосон бол энэ дэлхий үгүйрэх
Аль нэг нь үгүйрэхэд хоёул сүнсэн бие болох
Нар саран дээр тогтох амьдрал