Юу ч хиймээргүй байна.
Юу ч бодмооргүй байна.
Ядаргаатай хүмүүсийн ядаргаатай аашинд зохицохыг үзэн ядаж байна.
Намайг битгий харамсуул.
Амьдралаа буруу сонгосон нь зөвхөн би биш.
Зүгээрдээ чи чадна гээд урам өгчих хүн байхгүй ч ядаж л ад үзэгдэж хүслээ мохойлгомооргүй байна.
Нулимс урсаад л
Зүрх цохилоод л
Амьсгалаад л
Гэсэн хэдий сэтгэлд намдааж боломгүй тийм гүнзгий шарх сэдэрчихнэ.
Үүний эдгэрнэ гэж маргаашийг хүлээнэ, нөгөөдрийг хүлээнэ, бүр 7 хоног ч тэснэ, эсвэл зүгээр л өвчнөө өөр сэтгэл хөдлөлөөр дарна.
Ямар ч арга замгүй.
Гэрээсээ гарахыг ч хүсэхгүй. Хүмүүстэй харилцахыг ч тэр. Бүгдээрээ ядаргаатай санагдаад байхад яах юм. Зожигрол нь л байх.
Тэр хүний хүйтэн үгс биш ердөө алуурчны ч хамаагүй тэврэлт аль эсвэл ганцаардал л хэрэгтэй байна.
Гэрлээ унтраагаад тайвширмаар байна.
Ядаж л "чи чадахгүй" гэх үгийг тэр хүнээс сонсмооргүй байна.
Гэр бүл нэгнээ дэмжиж тэтгэх гэж байдаг биш юм уу? Яагаад улам л дордуулаад зовоогоод байдаг юм?
Ухаантай болохоор зарим амиа хорлох оролдлогуудыг боломжгүй гэдгийг мэдэх юм.
Сайхан амьдрах ядаргаатай юм. Үргэлж зовно.