23:30 хүртэл

29 2 0
                                    

Төсөөлөөд л мөрөөдөөд л

Хэр удаан ийм байх юм?

Хүсэж байгаа хэрнээ яг юу нь чин хүсэл гэдгээ ялгахгүй

Өвдөлт мэдрэхгүй л бол цаас үзэг илүүдсэн ч үг унахгүй

Үздэг уншдаг байсан дээрхүүд шиг хувираад л

Хэнээс ч илүүтэй байсан нь эсрэгээрээ сул дорой

Өөрчлөгдөж байна

Энэ нь намайг ч бас зовоож байна

Зүрх минутанд хэд цохилж байгааг

Нулимс өдөрт хэр их гадагшилдгийг

Тэвчээр надаас салахаа больсныг

Ерөөсөө л бүгд үгүйрчихсэнийг

Юуг ч хүлээж авч чадахгүйг

Бүр буугаад өгчихсөнийг

Эсэргүүцэх тэнхэл байхгүйг

Тэгээд зорилгогүйг минь

Ойлгож үзээсэй

ТэмдэглэлWhere stories live. Discover now