гайхалтай өдөр хоногууд
хэн ч юу ч үгүйсгэсэн мохойсон
чадна гэх итгэл хүчин чадал
болгоно гэх хүсэл эрмэлзлэл
тэгнэ гэвэл тэгэх бодит байдал
хаанаас ч дулаацуулах туслах
хүмүүс болоод нар бас сар одод
бас бусад бүхий л зүйлс
хурц үгс хийгээд хүлцэнгүй
энэ нь сул тал болоод
өөрчлөх шаардлага бүхий
гайхамшиг хэзээд байдаг ч үүний сүүдэрт бий болох санамсаргүй аюулыг хүлээж авах даах сэтгэлийн бэлтгэл болоод хариуцлага үнэнхүү байх ёстой
дасан зохицох байдлыг заримдаа хэлбэлзүүлэх сануулга өнөөдөр шиг мөн өмнөх шиг хэрэгтэй байгааг илүү ихээр ухамсарлан ойлгогдуулав
байнгын хэлүүлэх бус санаачилга болон зориг зүрх дутагдаж байгааг хэзээ хэзээнээс илүү мэдэрч хөдөлж эхлэхийг дээрээр үзэн хичээж үзмээр байв
энэ дэлхий болоод бусад гараг ертөнц миний талд намайг үргэлж тэтгэнэ гэж итгээд цаашдаа гүнзгийгээр элдэв бодлуудыг хаяхаар шийдэв
цагийн түг түг гэх чимээ намайг амьдарсаар байгааг илтгэж байгаа бол мөн дараа нь харамсахгүй байлгахыг ч анхааруулж шөнийг өнгөрөөв
аймшиг нь болоод өнгөрчихсөн гэж санаад ирээдүйг сайхнаар төсөөлчихье
аймшиг нь болоогүй байлаа ч хэн нэгэн хажууд байгаа гээд тайтгарчихья
бүхий л асуудлуудыг шийдээд дахиж гарч ирэхгүйгээр байхгүй болгочихье
ердөө ухамсарт үлдээгээд цаашдаа сэтгэлдээ тээгээд амьдарчихье
хүчтэй байцгаая
хэзээд эрүүл сэтгэлгээтэй байя
тэгээд сурах мэдэх чадахгүйгээ чадахыг хүсэх тэмүүлэлтэй байя
нөлөөлж буй бүхий л зүйлсэд талархав