jupiter

8 1 0
                                    

Мэдрэмж энд, тэнд, бас хаа сайгүй
Мэдрэмжгүй амьдрахгүй
Мэдрэмжийн араас гүйх
Мэдрэмжээ тултал нь хайх
Дуустал нь шавхах
Мэдрэмжгүй бол би байхгүй
Өөр мэдрэмж хайх

Мэдрэмж намайг нистэл, унатал мэднэ
Би хүслийн тулд бус мэдрэмжийн эрэлд төрж
Амар амгаланд мэдрэмж оршсонгүй
Иймд амар амгалан надад тогтсонгүй
Мэдрэмжээр амьдарч, үүгээр хооллож
Байхгүй бол байхгүй
Байгаа зүг рүү байлгах зүйлийг бүтээх

Надаас шалтгаалсан миний өөрчилж чадахгүй хүчин зүйл
Хүн бүр над шиг мэдрэмжтэй байгаасай
Айдас, түгшүүр, хий хоосон
Би энд унтаад маргааш сэрчихье
Цаг хугацаа нь ингээд товлогдчихож
Мэдрэмж хангалттай байгаагүй
Хангалттай мэдрэмжийг авах газар нь энд
Хангалттай байгаагүй, урам хугарсан

Тийм зүйл байхгүй, төсөөлөл
Нар жаргахад догдлох
Мэдрэмжийг бүтээж байж
Надаас ургаад байж
Би өөрөө өөрийгөө хооллож байж

ТэмдэглэлWhere stories live. Discover now