Нар маргааш өглөө ч бас мандана гэнээ
Жаргаж явчихаад дахиад үзэгдэх юм гэнэ
Нар маргааш мандахгүй бол бусад нь гайхна
Нар дэлхий хоёр муудсаныг мэдэхгүй
Муудахад шалтгаан бас хэрэггүй
Гэхдээ муудах шалтаг бас хэрэггүй
Мэдрэмжүүдээ ил гаргаж чадахгүй
Яг юуг хүсээд байгаагаа мэдэхгүй
Сэтгэл ханах үгүйг шалгаж үзнэ
Юм болгоныг үйлдэж үзнэ
Нар байхгүй болсон ч олон нар бий
Араас нь гарч ирээд нар болчихно
Сар угаасаа үргэлж байдаг
Сарыг хэн ч анзаарч үздэггүй
Тиймээс сар явдаггүй
Тэр бусадтай мууддаггүй
Тэр мэдрэмжээ илэрхийлдэггүй
Тэр бас өвддөггүй
Нар шиг орлуулагдахгүй.