Би галзуурав.
Тэр үеийн мэдрэмж таалагдав.
Таашаал хэт их мэдрэгдэв.
Тэвчээрыг яах ёстойг үл мэдэв.
Хоолойгоо боож үхмээр санагдав.
Бүх зүйлд харамсан нулимс унагав.
Рефлексээ яаж болиулах талаар бодов.
Энэ ерөөсөө өвчин юм байна.
Бухимдлаа бүр гаргаж үл чадав.
Огтхон ч амьсгалахыг эс хүсэв.
Үхмээр байна гэж хэд хэд шивнэв.
Үхээл өгөөсэй ч гэж хэлснээ нуухгүй.
Энэ нөхцөл байдлыг чөтгөр аваг!
Энэ амьдралыг ч тэр буцаагаад аваг!
Байж болох зүйлсийг үзлээ.
Сайхан нь ихэдвэл хүсээгүй нь ч хэтрэх гээд байна.
Даарч байна.
Хоосон байна.
Тамхины утаа ч үгүй
Ямар ч хайр энэрэлгүй
Өвдсөөр байх, заяа нь харьсан өрөвдөлтэй хэрэг
Ичиж үхмээр юм.
Бүгдээрээ ааш зан дутагдлуудаа анзаараад хичээгээч дээ!!