Уйтгартай болчихсон.
Тэр нь тэгээд намайг гуниглуулаад л
Сэтгэлийг минь бас унагаагаад л
Бүхнээ нуух юмсан
Тэр үед урссан нулимсаа арчаад хаяхсан
Өнгөрснийг минь үүрүүлээд явуулах хүн
Өнөөдөртэй надтай эв сууна гэдэг худал
Өглөөг жаргалтай эхлүүлээч
Өнгөө алдсан ч надад олдооч
Өөрөөсөө ч нуусан хүслийг минь мэдчихнэ
Өө сэвийг нь хүртэл яг дуурайлгаад бэлэглэнэ
Хөгийн байгаа даа
Ганц өдрийг минь жаргалтай байлгаач
Маргаашнаас айж ирсээр одоо залхаач
Том хүмүүсээр хүрээлүүлж хамгаалуул
Болно болохгүй эцэстээ бүгд юу ч гүй
Туршлага мэдлэг баттай зүйл юу ч гүй
Сэтгэл зовоох аргаа сайн олно
Сарниулах бусниулахаа ч тэр
Хамаг муухай мууг л дагуулна
Өчүүхэн сайныг ч дурсахгүй
Хол баймаар байна тэднээс
Юуг ч мэдмээргүй байна
Хармаар байгаа ч хүсэхгүй байна
Гэхдээ эцэст нь хүсээгүйгээ хийчихлээ
Зүрх хүчтэй савлаж байна
Дүүжин их л хол цохигджээ
Бас маргаашнаас айсаар л
Паар ч одоо хэрэггүй болж
Сэтгэл санаанд хүрэх юм байна уу?
Үгүй л юм биш үү
Бууж өгөөд л залхчихсан
Гэхдээ чанга хэлэх хоолойгүй болчихсон
Уураа гаргах зориггүй болчихсон
Үнэндээ сайхан баймаар байна
Хүсэж байгаа шигээ сайн баймаар байна
A lot of pain in vein. No one can heal that disease. Maybe one day it will end with me.