Зовоод байгаа юм шиг амьдраад эсвэл
Жаргахын төлөө зовоод байгаа юм шиг
Миний хувьд яах байсан бол гэсэн бодолгүй хүмүүстэй харьцахаар яг л хариулт өгдөггүй бүхэл мөнгийг нь залгичихдаг машинтай хариултаа яг тооцож буцаадаг машин харьцаад байгаа юм шиг мэдрэмж төрөх юм.
Уйлчих боловуу эсвэл уурлачих боловуу гэх бодлыг хэдхэн хоромд тунгаагаад авахад дараа нь өстөнтэй болдоггүй л баймаар.
Бүх л ертөнц намайг амьдруулж байгаад баярлаж байна.
Гэхдээ бусдаар тэгж хэлүүлнэ гэдэг гутамшиг.
Амаа мэдэхгүй орилдог хүмүүсийг хараал идээсэй.
Өөртөө сэтгэл хангалуун байхдаа өөрийнхөө 4:30 аас авхуулж 10 минутын зайтай явсан сэрүүлэгнийхээ хамгийн сүүлийн давталт нь буюу 7:40 ийн сэрүүлэгний дуугаар сэрж нартай уралддагаа мартана.
Бурхан намайг ивээдэг юмуу, Чөтгөр намайг ивээдэг юмуу? Надад мэдэх юм алга. Мэдэхийг ч хүсэхгүй байна.