Энэ ертөнц энэ амьдрал тэр энэ бүхэн ойлгомжтой хэрнээ үгүйсгэмээр юм.
Тэр дурсамж аль эсвэл зүүд байсныг хэн ч мэдэхгүй.
Гагцхүү тэнд ямар үйл явдал өрнөж байсныг санана.
Загасны уурга ба орон сууцанд.
Баруун талаараа гол байсан гэлтэй үерийн далантай хотгор газарт.
Баруун хэсэгт нь ээж зүүн талд нь уургатай аав.
Би уурганд байснаас гадна, тэд намайг булаацалдаж байв.
Өмнө нь анзаараагүй боловчиг энэ ирээдүй байж.
Өнгөрсөн болчихсон ирээдүйг надад анхааруулж байсан ч гэлтэй.
Энэ бүхний ард хэн нэгэн аль эсвэл ертөнцийн нууц байгаад итгэв.
Энэ сонин айдаст мэдрэмж өөр түүхүүдийг ч сануулна.
Би онцгой нэгэн гэмээн нь юм болов уу
Эсвэл би бурхны ивээлд байдаг болоод уу
Магадгүй энэ төрөлхийн зөн совин байх.
Яагаад заавал энэ цаг үед энэ ертөнцийн ийм хэсэгт тийм хүмүүсийн хүүхэд болж төрсөн юм бол?