replied

21 0 0
                                    

Хариултыг нь олчихсон
Айдсаасаа зугтчихсан

Сэтгэл амар бүх зүйлээ өгчихмөөр байна
Сэтгэлд үлдсэн бүхнээ арилахыг хүлээе

Тайвшрал тайтгарал нэгэнт ирчихжээ
Энэ газарт хэрхэн ирснээ бодоод инээе

Хэдий олон ачаа үүрсэн ч бүдэрсэнгүй
Энэ замд юу олж авснаа хараад баярлая

Огт хаширсангүй харин ч улам зөрүүдлэнэ
Айдасгүй айх зүйлсгүй дураараа байя

Эхээсээ өмнө амьсгалаа хураачихгүй л бол
Энэ амьдралаас хүртэж болох бүгдийг үзье

Өөрийгөө буцаагаад олоод авчихсан
Эмх цэгц, хэн нэгний дарамтанд амьдрахгүй
Бусдын тархиар сэтгэж бодож чадахгүй
Энэ гомдол элдэв үг сонсохыг ч тэвчихгүй
Амиа бодсон арчаагүй хүнтэй хамт байхгүй

Угаасаа чадахгүй, би чадахгүй

Чадахгүй гэхэд чад гэж хэлдэг хүмүүсийг чөтгөр ав

Тэд нар тэгээд өөрсдөө чадаач би лав явлаа

Үнэ цэнэгүй хүн мэдлэгийг үнэлэхгүй
Их зантай хүн ойлгохыг хичээхгүй
Энэ нь ерөөсөө нэг хүн нэг сэтгэхүй

Чадахгүйгээ хүлээн зөвшөөрдөг хүмүүс
Хиймээргүй байгаа тул чадахгүй гэх хүн

Эрс тэс ойлголт, шал өөр хандлага

Би та нарт дургүй. Та нар бүгдээрээ дутагдалтай.

Би бас өөртөө дургүй. Би бас дутагдалтай.

Гэлээ гэхэд төрсөн өдрийн бэлгээ нэхэж байгаа хүн өөрөө хүний өгсөн бэлгийг буцааж өгч чадах л хэрэгтэй.

ТэмдэглэлWhere stories live. Discover now